Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаантай газрын зураг бүхий цамцтай Хятад жуулчид Вьетнамчуудыг бухимдуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Вьетнамын өмнөд Кам Ран хотын нисэх буудалд буусан Хятад жуулчид Өмнөд Хятадын тэнгисийг багтаасан газрын зураг бүхий богино ханцуйтай цамцтай байсан нь Вьетнамчуудын эсэргүүцэлтэй тулгарчээ.

Цамцан дээр 1940-өөд оны үеийн Хятад улсын газрын зургийг дүрсэлсэн байгаа ба түүн дээр Өмнөд Хятадын тэнгисийг багтаасан байгаа юм. Энэ бүс нутгийн харьяалал нь Хятад-Вьетнам төдийгүй зүүн өмнөд Азийн хэд хэдэн орны дунд маргаантай байдаг.

Вьетнам улс болон түүний хүчирхэг хойд хөршийн хоорондын газар нутгийн маргаан нь тус улсын иргэдийн хувьд халуун сэдэв юм.

Жуулчдыг онгоцноос буусны дараа Вьенамын хил гаалийнхан тэднийг цамцаа солихоос нааш нисэх буудлаас гаргахгүй гэсэн шаардлага тавьжээ.

Удалгүй тэдгээр жуулчдын гэрэл зураг сошиал орчин тархаж, Вьетнамчуудыг ихээр бухимдуулсан байна.

Иргэдийн зарим нь Хятад жуулчдыг шууд буцаах хэрэгтэй, дахин Вьетнамд нэвтрэх эрхийг нь бүрмөсөн хасах хэрэгтэй хэмээн уриалж байв.

Хоёр улсын хил гааль дээр зөрчил маргаан анх удаа гарч байгаа нь энэ биш. 2016 онд Хо Ши Мин хотын нисэх буудлын ажилтан Хятадын маргаантай газрын зураг дүрлэгдсэн паспорт дээр тэмдэглэгээ хийхдээ “F*ck you” гэж бичсэн байсан нь тухайн үедээ нэлээд шуугиан дэгдээж байжээ.

Өнгөрсөн онд Хятадын 4 сая жуулчин Вьетнамд ирсэн байна. Тэд нийт гадаад жуулчдын 30 хувийг бүрдүүлж, Вьетнамын аялал жуулчлалын салбарт гол орлогыг оруулдаг гэнэ.

 

Эх сурвалж: AFP