Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБ-ны хэрэгцээнд АТМ терминал нийлүүлэх тендерт оролцохыг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

ХХБ-ны хэрэгцээнд Recycler (орлого, зарлагын) АТМ терминал нийлүүлэх байгууллага сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. 

  • Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 5-аас дээш жил явуулсан байх 

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компанийн танилцуулга
  • Компанийн гэрчилгээний хуулбар
  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан 
  • Үнийн санал (НӨАТ болон холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. ХХБ-нд ирэх эцсийн үнэ өгөх)
  • Нийлүүлэх хугацаа 
  • Баталгаат хугацаа 
  • Төлбөрийн нөхцөл
  • Тендерийн материалын үнэ төлсөн баримт
  • Техникийн үзүүлэлтийг банкнаас өгсөн зааврын дагуу ирүүлэх.
  • Бусад холбогдох мэдээлэл

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөгийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Уг тендертэй холбоотой,  холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу. 

Та бүхэн холбогдох материалаа 2018 оны 05-р сарын 28-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол Улс

Тендертэй холбоотой  асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй  холбогдоно уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.