Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

А.Билгүүн: Хөрөнгө оруулалт тал дээр эрдсийн үнийн өсөлттэй мөчлөгийг бид огтхон ч ашиглаж чадсангүй

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
- Хөрөнгө оруулагчдад уул уурхайгаас өөр ашигтай салбар Монголд алга  -
 
Энэ сарын 21, 22-ний өдөр болох гэж буй Монгол Улсын эдийн засгийн форумыг угтан бид MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. 
 
- Ирэх долоо хоногт эдийн засгийн форум зохион байгуулагдах гэж байна. “Хүчээ нэгтгэе” гэсэн энэ удаагийн уриалга анхаарал татаж байна. Уриалгын талаар яриагаа эхлүүлэх үү?
- Ѳдгѳѳ санхүүгийн салбар мэдээллийн технологид суурилж, ѳндѳр хѳгжсѳнѳѳр хѳрѳнгѳ болон мэдээллийн урсгал дэлхийн ѳнцѳг булан бүрт хоромхон зуурт хүрэх болжээ.
Мэдээж санхүүгийн зах зээлүүд хѳгжихийн хэрээр улс гүрнүүдийн хоорондын эдийн засгийн ѳрсѳлдѳѳн мѳн ширүүн ѳрнѳх хандлагатай болж байна. Энэхүү хурдацтай хѳгжиж, ѳрсѳлдѳѳн ширүүсч буй дэлхийн зах зээлд Монгол Улсын маань ѳрсѳлдѳх чадварыг юу тодорхойлох вэ? Тѳр хувийн хэвшил хоёр хэрхэн хүчээ нэгтгэж, ѳрсѳлдѳх чадвараа бэхжүүлж чадах вэ? Энэ гарцыг л эрэлхийлсэн нэршил мэт санагдаж байна. 
 
- Монголын Эдийн засгийн чуулганыг 2010 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн. Форумын үр дүн, өгөөжийг та хэрхэн хардаг вэ? 
- Чуулга уулзалтууд бол мэдээллийн чѳлѳѳтэй урсгалыг бий болгох, үнэн бодит мэдээллийг нэг дор асар олон оролцогчид хүргэж чадах хүчирхэг хэрэгсэл. 2010 оноос 2012 он буюу манай эдийн засаг ѳндѳр хурдтайгаар тэлж, хѳгжиж байх үед МЭЗЧ дээр олон бодлого, хѳтѳлбѳрүүд санал болгож хэрэгжүүлснээс ѳнѳѳдѳр алдсан болон оносон олон зүйл байна. Магадгүй ѳнѳѳдѳр Монгол Улсад маань ОУВС-гийн хѳтѳлбѳр хэрэгжиж байгаа нь дээрх чуулганууд дээр алдаатай бодлого олноор санал болгож байсны илрэл болов уу. Тэгэхээр цаашид ѳмнѳ нь гаргасан алдаагаа яавал давтахгүй байх вэ, хэрхэн зѳв бодлого дэвшүүлж, түүнийхээ ард хүчээ яаж нэгтгэх вэ гэдгийг томъёолох талбар гэдэг утгаар нь ихэд олзуурхаж байна. 
 
- Та уул уурхайн ассоциацыг төлөөлдөг. Өнөөдөр уул уурхайн салбар Монголын эдийн засагт голлох байр суурь эзэлж буй. Гэвч эдийн засгийг солонгоруулах хэрэгцээ шаардлага манай улсад тулгамдсаар байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
- Бид Монгол Улсынхаа эдийн засгийг хэрэв нэгэн гэр бүл гэж тѳсѳѳлбѳл, таван  хүүтэй ѳрх толгойлсон ээж нүдэнд тусна. Нэг хүү нь эрийн цээнд хүрч, хар бор ажил хийн ѳрхийнхѳѳ орлогыг залгуулж байна. Тэр хүүг нь уул уурхайн салбар гэж бодъё. Гэтэл бусад дөрвөн хүү нь дунд сургуулийн сурагч юм. Эдгээр дөрвөн хүүг ирээдүйд ѳндѳр боловсролтой, ѳндѳр цалинтай мэргэжилтнүүд болгоход цаг хугацаа шаардана. Мэдээж том ах нь ажилтай, орлоготой байж дөрвөн дүүгээ мѳр бүтэн, гэдэс цатгалан байлгаж,  сурч боловсрох нѳхцѳлѳѳр нь хангана. Тэгэхээр тухайн ээж гэр бүлдээ үүссэн нѳхцѳл байдалд бодит байдлаас хандаж, үнэлэлт дүгнэлт хийх шаардлагатай. Том хүүгээ биеийн хүчний ажил хийлээ, орлого нь бага байна гэж зэмлэлгүй, харин ч дэмжиж хандвал гэр бүлийн ирээдүй улам гэрэлтэй болно. Маш хялбаршуулж харвал үүн шиг л дүр зураг санаанд бууж байна даа. 
 
- Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ? Таны хувьд ямар хүлээлттэй байна?
- Мэдээж ОУВС гэх мэт олон улсын зээл тусламжийн байгууллагуудын тусламжийн мѳнгѳѳр 2015-2016 онд үүсээд байсан хямрал ард хоцорсон нь сайн хэрэг. Гэтэл гадаадын зээл тусламж нэг л ѳдѳр дуусна. Түүний дараа эдийн засаг маань хэрхэн бие дааж хѳгжих гаргалгаан дээр санал нэгдэж, хүчээ нэгтгэмээр байна. 
 
- Хөрөнгө оруулагчдын хандлага ямар байгаа талаар ярихгүй юу?   
- Сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын санхүүгийн зах зээл дээр мэдээлэл технологийн салбарт хѳрѳнгѳ оруулах шинэ давалгаа бий болж, ѳнѳѳгийн аварга корпорациудыг үүсгэлээ.
 
Үүнтэй зэрэгцээд эрчим хүчний салбарт дотоод шаталтын хѳдѳлгүүрээс цахилгаан хѳдѳлгүүрт шилжих ѳргѳн хѳдѳлгѳѳн ѳрнѳж, энэ нь уул уурхайн салбарт нѳлѳѳлѳѳд эхэллээ. Ялангуяа, эрчим хүчний зай хураагуурт ашиглагддаг эрдсүүд болох лити, кобалт, зэс гэх мэт эрдсүүдийн үнэ зогсолтгүй ѳсч байна. Мѳн шинээр үүсч буй бүтээгдэхүүнүүд нь санхүүгийн зах зээлүүд болон хѳрѳнгѳ оруулагчдын хандлагад шинэ хүлээлт үүсгэж байна. Жишээ нь, цахим мѳнгѳнд хѳрѳнгѳѳ байршуулах нь алт, үнэт металлын зах зээлд хэрхэн нѳлѳѳлѳх бол, каннабис буюу марихуаныг эрүүл мэндийн салбарт хэрэглэх хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын хѳрѳнгѳ оруулалтын жишиг ѳгѳѳжийг ѳѳрчилж чадах уу гэх мэт олон шинэ асуултуудад хѳрѳнгѳ оруулагчид хариулахыг зорьж байна. 
 
- Тэгвэл манай улсын хувьд хөрөнгө оруулагчдын хандлагыг та хэрхэн харж байна вэ?
- Монгол Улсад оруулж буй нийт хөрөнгө оруулалтын 70 хувь нь уул уурхайн салбарт чиглэж байгаа. Уул уурхайн хөрөнгө оруулалтыг татах боломжтой манай улсын цорын ганц салбар болоод байна. Яагаад гэвэл энэ салбараас өгөөж хүртэх боломжтой. Гаднынхан хөрөнгө оруулахдаа Хөрөнгийн бирж дээр гарах өөрчлөлтийг харгалздаг. 
 
Манай улсын хамгийн том хөрөнгө оруулалтын жишээ нь Оюутолгой. Гэрээ нь байнга сөхөгддөг. Улстөрчид дайрч байдаг. Нөгөө талаар уул уурхайн хайгуулын тусгай зөвшөөрөл иргэдийн дунд газрын наймаа шиг ойлгогдож, замбараагаа алдсанаас тусгай зөвшөөрөл олгохоо больчихсон. Тиймээс хөрөнгө оруулах хүн ховордоод байна. 
 
Гэтэл бид эсрэгээрээ эдийн засгаа солонгоруулна гээд яриад л байдаг. Харамсалтай  нь бусад салбарт хөрөнгө оруулагчдад өгөөжтэй байх түвшинд хүрээгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдад ашигтай салбар үндсэндээ Монголд алга. Тиймээс эдийн засгаа солонгоруулна гэж цэмцгэнэсэн яриагаар халхах бус, бодит нөхцөл байдлыг зөв үнэлэх хэрэгтэй байна.  
 
- Яг одоо түүхий эдийн үнийн өсөлттэй үе тохиож буй. Энэ үеийг манай улс соргогоор ашиглахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна вэ?
- Эцсийн зорилго нь экспорт, эсвэл хѳрѳнгѳ оруулалтын замаар валютын урсгалыг Монгол Улс руу чиглүүлэхэд л оршиж байна. Тэгвэл экспортын хувьд бид бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа. Мэдээж тѳмѳр замтай байсан бол сайхан хэрэг. Гэхдээ бодит нѳхцѳл байдалд нүүрсний уурхайнууд болон зэс, цайр, полиметаллын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгааг бид мэднэ. Гэтэл хѳрѳнгѳ оруулалт тал дээр эрдсийн үнийн ѳсѳлттэй мѳчлѳгийг бид огтхон ч ашиглаж чадсангүй. Учир нь хайгуулын тусгай зѳвшѳѳрлүүдийг 2010 оноос хойш тогтвортой олгосонгүй. Дээр дурдсан эрчим хүчний салбарт ашиглагддаг лити, кобалт гэх мэт эрдсийн хуримтлал Монголд байгаа эсэх  талаар бид судалгаа хийсэнгүй. Эрдэсийн үнэ ѳндѳр байхад хайгуул судалгааны ажил хийх маш тохиромжтой цонх үе байдаг. Энэ үед хайгуулаа хийж, нѳѳцѳѳ тогтоож авахгүй бол эрдэсийн үнэ унасан тохиолдолд хайгуулд хѳрѳнгѳ олддоггүй. 
 
- Баялгийн сангийн талаар удаан яригдаж байгаа ч ажил хэрэг болж чадахгүй байгаа. Хямралын үеийн бодлого болон баялгийн сангийн талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
- Баялгийн сангийн гол суурь нь эхлээд хѳрѳнгѳ оруулах бэлэн мѳнгѳний нѳѳцѳѳ бий болгох. Дараа нь тэр нѳѳцѳлсѳн хѳрѳнгѳѳ олон улсын хѳрѳнгийн зах зээл дээр хѳрѳнгѳ оруулах замаар эрдсийн бүтээгдэхүүний үнээс хамааралгүй “хадгаламж” үүсгэхэд оршдог. Гэтэл манайд жаал мѳнгѳ хуримтлагдаад ирэхээр нь иргэддээ тараагаад ѳгчихдѳг. Мѳнгѳ нь дуусахаар хувьцааг нь тарааж ѳгдѳг л жишигтэй явж байна. Бид Норвеги, Сингапурын баялгийн санг жишээ болгон авах дуртай. Гэтэл бодит байдал дээр манай явуулж буй бодлого Норвеги, Сингапурын бодлогын хооронд ѳдѳр, шѳнѳ шиг ялгаа байна. 
 
- ЭТТ-н 1,072 ширхэг хувьцааг арилжаанд оруулах тухай эд яригдаж байна. Энэ талаарх таны байр суурийг сонсмоор байна?
- Нэгэнт иргэддээ ѳглѳѳ гээд ѳгчихсѳн юм чинь одоо зарах, нэмж худалдаж авах эрхийг нь ч гэсэн зоригтой ѳгѳх хэрэгтэй. Бэлэн мѳнгѳ, үнэгүй хувьцаа тараах нь мѳнгѳний ба капиталын үнэ цэнийг хэрхэн унагадаг бодит жишээ энэ болох байх.
 
Нѳгѳѳтэйгүүр шууд арилжаанд оруулбал эхлээд савалж, үнэгүйдэж магадгүй хэдий ч урт хугацаандаа “Эрдэнэс Таван Толгой” компанийн зах зээлийн үнэлгээ бодитой тогтох, компанийн засаглал эрүүлжих суурь нѳхцѳл нь болно.