2018/05/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.95₮
B30
УЛААНБААТАР
27°
|
11°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
B28
УЛААНБААТАР
10°
|
06:00
S44
07:00
S44
12°
08:00
S32
16°
09:00
S32
19°
10:00
S32
22°
11:00
S32
24°
12:00
S32
25°
13:00
S32
26°
14:00
S32
26°
15:00
S32
27°
16:00
S32
26°
17:00
S32
26°

Б.Энхбаяр: Хуулийг нь сайжруулахгүйгээр газрыг эргэлтэд оруулах хүндрэлтэй

Б.Номин, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 16
Үндэсний шуудан
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсын иргэд гадаад паспортаа сунгуулснаас болж зарим улсын хилээр нэвтэрч чадахгүй байна гэх асуудал сүүлийн үед нэлээд сөхөгдөх боллоо. Энэ асуудалд та ямар тайлбар хийх вэ?

 -Гадаад паспортын загварыг Гадаад хэргийн сайд баталдаг. Манай улсын одоогийн паспортын загвар нь нэлээд хуучирсан. 2010 онд Иргэний нисэхийн байгууллагаас цахим машинд унших боломжтой паспортыг нэвтрүүлэх стандартыг баталсан байдаг. Ингээд тухайн үед Засгийн газраас 2015 оноор тасалбар болгож уг стандартыг нэвтрүүлэхээр тогтоол гаргаж байв.

Гэвч үүнийг хэрэгжүүлэхгүй явсаар ирсэн байна. Ингээд 2016 онд паспортын загвараа шинэчлэхэд хууль эрх зүйн хувьд асуудалтай тулгарсан. Учир нь ХБНГУ-д гадаад паспорт захиалж хийлгэх гэрээний хугацаа дуусаагүй байхад өөр улстай гэрээ байгуулсан байсан юм. Өөрөөр хэлбэл, олон улсын Арбитрын шүүхэд очиж болохоор нөхцөл байдал үүссэн. Үүнээс болж 2016 оны 8-9 дүгээр сард томоохон асуудал үүссэнийг та бүхэн санаж байгаа байх. Энэ үед гадаад паспортын бэлдцийн нөөц дуусаж, захиалга хийх гэтэл мөнгийг нь гэрээ байгуулсан улсаас өөр улс руу явуулсан байсан.

Тухайн үед ажлын хэсэг гаргаж, Засгийн газрын нөөцөөс эх үүсвэрийг гарган, бэлдцийг захиалж, нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлүүлж байв. Ингээд Засгийн газраас энэ оны нэгдүгээр сараас сунгалт хийхгүй байх шийдвэр гаргасан. Үүнийг өнгөрсөн оны сүүлчээс эхэлж мэдээлсэн. Яагаад гадаад паспортын бичилт асуудал үүсгээд байна вэ гэхээр бичилтийг зургаа дахь хуудас дээр хийж, тамга дарж баталгаажуулдаг.

Үүнийг нь гаднын бусад улсын хил дээрх машин уншихгүй байгаа юм. Учир нь тамга, гарын хээ уншдаг технологи одоо байхгүй болсон. Тэгэхээр сунгалттай паспортыг зарим орны хилийн шалган дээр асууж байгаа нь үүнтэй холбоотой.

-Улсын бүртгэлийн ерөнхий хуультай хамт Үл хөдлөх хөрөнгийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулийн төслийг оруулж байна. Энэ хуулийн төслүүдэд иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг газар болон байшин нь хоёр өөр иргэн эзэмшдэг гэх асуудлыг яаж тусгаж байгаа вэ?

-Манай улсын иргэд хувьчлалаар өөрийн гэсэн хөрөнгөтэй болж, эдийн засаг тэлэхэд түлхэц болсон байгаа. Харин газрыг 1997 оноос хувьчилсан. Газар хувьчилснаас хойших сүүлийн 15 жилийн хугацаанд 365 мянган иргэн газраа өмчилж, бүртгэл хийлгэсэн байна. Гэтэл яагаад газар өнөөдрийг хүртэл орон сууцны хувьчлал шиг үнэд орохгүй, эргэлтэд орж, барьцаанд тавьж болохгүй байна вэ. Учир нь газар ба үл хөдлөх хөрөнгийг тус тусад нь бүртгэж, тусдаа мэдээллийн сан, дугаартай явж ирсэнтэй холбоотой.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд заасанчлан эдлэн газар буюу, үл хөдлөх хөрөнгө гэдэг газраас салгамагц зориулалтын дараа ашиглах боломжгүй, барилга байгууламжийг цуг ойлгодог гэдэг сонгодог утгаас нь салгаснаас болж асуудал үүссэн байна. Үүнээс болж орон сууцны 970 мянга гаруй бүртгэл байдаг. Гэтэл газар өмчлөлийн 360 гаруй мянга, газар өмчлөл, ашиглалтын 450 мянган хүний бүртгэл тусдаа байдаг.

Энэ нь бүртгэлийн байгууллага дээр байдаггүй, Газрын албанд байдаг. Газрын албанаас иргэн газар эзэмших, ашиглах гэрчилгээ авахдаа төрөөс хууль зүйн эрхийн хамгийн том нотлох баримтаа авчихлаа гэж ойлгодог. Гэтэл энэ нь бүртгэлийн нэгдсэн санд байдаггүй. Үүнээс болж давхцал явагддаг. Банк санхүүгийн байгууллагаас иргэн газраа барьцаалж зээл авъя гэхээр газар нь баталгаатай мэдээллийн эх сурвалж байж чаддаггүй. Хоёрдугаарт, үл хөдлөх хөрөнгөөс тусад нь бүртгэснээс болж газар нь өөр хүний нэр дээр, үл хөдлөх хөрөнгө нь бас өөр хүний нэр дээр байх нь бий.

Ийм нөхцөлд газрыг нэг банк, орон сууцыг өөр нэг банк барьцаалж зээл олгож, иргэн зээлээ төлж чадахгүй болоход байшинг нь барьцаалж зээл олгосон банкинд эрсдэл бий болдог. Газар барьцаалж зээл олгосон банк нь “Байшингаа нураагаад ав. Газрынх нь эзэн би байхад тэнд хэдэн давхар байшин байх нь хамаагүй” гэдэг. Ийм хууль эрх зүй, бүртгэлийн нэгдмэл бус тогтолцоотой үед газрыг эргэлтэд оруулах, үнийг нь өсгөх тухай ярихад хүндрэлтэй болж байгаа юм. Тиймээс ч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн гол концепц нь энэ хоёр бүртгэлийг системтэйгээр нэгтгэж, асуудлыг шийднэ гэж байгаа.

-Газраа дагаж үл хөдлөх хөрөнгө нь шийдэгдэнэ гэсэн үг үү?

-Газар дээр байгаа үл хөдлөх хуучирна, нурна, байгалийн жамаар эвдэрч сүйднэ. Харин хамгийн бодитой үл хөдлөх хөрөнгө бол газар юм. Газраа дагуулж, эдлэн газар гэдэг утгаар нь хууль эрх зүйн орчинд бүртгэлээ хийнэ.

-Гэрлэлтийг бүртгэж гэрчилгээ олгодог. Гэтэл гэрлэлтээ цуцлуулахад гэрлэлт цуцалсны гэрчилгээ гэж олгож байна. Ийм олон төрлийн гэрчилгээг олгож төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж байна гэдэг шүүмжлэл иргэдийн дунд бий. Үүнийг хуульд тусгасан уу?

-Гэрлэлт цуцлуулна гэдэг нь хууль зүйн үр дагавар. Гэрлэлтээ цуцлуулж байж дараагийн гэрлэлтээ баталгаажуулах ёстой. Нөгөө талаасаа гэр бүлийн дундын хөрөнгө нь нийт гэр бүлийн гишүүдийн дундын өмч байдаг. Өөрөөр хэлбэл, хэн илүү их эд хөрөнгө бий болгосон, хэн илүү цалин орлоготой байсан, ажил хийдэг эсэхээс үл хамаарч гэр бүлийн хөрөнгө дундын өмчийн хэрэгцээний зүйл байдаг.

Дундын өмчийн хэрэгцээний зүйлийг хамтдаа захиран зарцуулах хууль зүйн үр дагаврууд буюу өмчийн маргаан, үр хүүхдийн өв залгамжилж авах хөрөнгийг дундаа захирахгүй байх нь гэмт хэрэг, зөрчил болдог. Тиймээс энэ олон хууль зүйн үр дагавар байдаг болохоор гэрлэлт цуцлуулсныг гэрчилгээгээр баталгаажуулдаг.

x