Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний дөрвөн сард 2.5 их наяд төгрөгт хүрчээ.
Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.4 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 98.2 тэрбум төгрөгийн ашигтай гарсан талаар Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.
Хүснэгт, Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, жил бүрийн эхний 4 сарын байдлаар, тэрбум төгрөг
2015 I-IV | 2016 I-IV | 2017 I-IV | 2018 I-IV* | |
---|---|---|---|---|
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого | 1675 | 1656.3 | 2094.4 | 2492.6 |
Нэгдсэн төсвийн зарлага | 1919.8 | 2319.9 | 2200.2 | 2394.4 |
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл | -244.8 | -663.6 | -105.5 | 98.2 |
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 204.0 тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 10.2 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсөв ашигтай гарахад татварын нийт орлого 2.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 423.5 (23.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Задалж харвал:
Улсын нэгдсэн төсвийн зарлагын тухайд, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны эхний дөрвөн сард 2.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 194.2 (8.8%) тэрбум төгрөгөөр өсөхөд эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 5.7 (27.0%) тэрбум төгрөгөөр буурсан ч хөрөнгийн зардал 105.7 (2.3 дахин) тэрбум төгрөг, урсгал зардал 94.2 (4.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд:
Үүнээс үзвэл улсын төсвийн орлого нэмэгдэж төсөв ашигтай гарч байгаа нь сайн мэдээ ч зардал нь дагаж өссөөр байна.