Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн орлого 15.4 хувиар өссөн ч зарлага нь түүнээс их хэвээр байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 4 сарын байдлын тайланг танилцууллаа. 

Судалгаанаас өрхийн орлого, зарлага болон хүн амын амжиргааны талаарх онцлох мэдээллийг хүргэж байна. 

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 1 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.6 (15.4%) мянган төгрөгөөр өслөө.

Үүнд цалин хөлсний орлого 52.3 (10.4%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 26.6 (38.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2018 оны 1 дүгээр улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 119.5 (13.4%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 66.9 (7.5%) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 127.5 (14.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 129.3 (14.5%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 258.6 (29.0%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 269.4 (30.2%) мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 70.5 (7.9%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 72.2 (8.1%) мянга байна.

График 1, Өрхүүдийн мөнгөн орлого, зарлагын хэмжээ

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны 1 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 118.8 (12.6%) мянган төгрөгөөр өссөн байна. Өрхийн сарын дундаж зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 96.4 (13.8%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.