2018/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,515.22₮
B14
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
18:00
S44
19:00
S44
20:00
S44
21:00
S44
22:00
S44
23:00
S32
00:00
S32
-1°
01:00
S44
-1°
02:00
S44
-2°
03:00
S44
-2°
04:00
S44
-3°
05:00
S44
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, цогтой тэмцэгч Ц.Лоохууз таалал төгсжээ

ikon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN

Ардын их хурлын орлогч дарга, Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, цогтой тэмцэгч Ц.Лоохууз 95 насандаа өчигдөр таалал төгслөө.

Тэрбээр 2014 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн юм.

1940 онд нутагтаа бага сургууль дүүргэн, санхүүгийн техникумд гурван жил, шинэхэн байгуулагдсан намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй суралцан тус тус төгсөж байсан.

Ц.Лоохууз гуай ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр аянга буулгаж тэр үеийн төр засгийн бурангуй үзлийг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж "Намын эсрэг бүлгийн толгойлогч" хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсаар 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан билээ. Тэрбээр "коммунист" суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн юм.

АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болсон билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, танил нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

x