Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбар өнгөрсөн дөрвөн сард 694.8 тэрбум төгрөг татварт төвлөрүүлжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Уул уурхайн салбар энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт нийт 694.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин их буюу 229.8 тэрбум төгрөгөөр өссөн дүн болж байна. Үүнээс хамгийн их хувь эзэлж байгаа нь алт байна. 

График 1, УУ-н салбарын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого

“Алт 2” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар 988 кг алт Монголбанкинд тушаасан нь өмнөх онтой харьцуулахад мөн л өссөн дүн юм. Аж үйлдвэрлэлд ч мөн өсөлт гарсан талаар Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр салбарын сайд Д.Сумъяабазар онцоллоо.

Тодруулбал, нүүрс 14.9 сая тонн, зэсийн баяжмал 445.4 мянган тонн, алт 2.9 тонн байгаа бөгөөд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 4.5 их наяд төгрөгт хүрсэн өсөлттэй байна.  

Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын нийт 3,330 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүний 1,687 нь хайгуулын, 1,643 нь ашиглалтынх. Энэ нь хамгийн сүүлийн статистик тоо болохыг Уул уурхайн сайд Д.Сумъяабазар тодрууллаа. 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт зүүн аймгуудад ажиллаж, уул уурхайн олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагаата танилцсан талаар бид мэдээлсэн. 

Энэ явцад тус бүсэд үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн уурхай эрчим хүчний хомсдолтой байсан тул цаашид Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж, Дорнод аймгийн ДЦС-ыг өргөтгөх шаардлагатай байгааг дурдлаа.