Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бохирын үнэр яагаад буурахгүй байна вэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх ажил хийгдэж байгаа ч тодорхой үр дүн гарч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. 

Учир нь хотод бохирын үнэр үнэртсэн хэвээр байгаа юм. 

Энэ сарын эхээр Нийслэлийн Засаг дарга С.Батболд Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх хэт авайн төхөөрөмж, цэвэрлэгээний түвшин, лаг боловсруулалтыг сайжруулах зорилгоор суурилуулсан төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцах үеийн мэдээллээр бол цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх зорилгоор биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зорилгоор хоногт 1,200-1,500 м.куб лаг халдваргүйжүүлэх хүчин чадалтай Герман улсын “Тюбэреактор” хэт авиан төхөөрөмжийг суурилуулсан гэж мэдээлж байлаа. 

Энэхүү төхөөрөмж нь биомасс задралыг нэмэгдүүлэн өвчин үүсгэгч нянг устган, халдваргүйжүүлэх, үнэр бууруулах, лагийн талбайд шахагдсан лагийн ус хурдан ялгарч, хурдан хатаах боломжтой аж. Төхөөрөмжөөр дамжсан лагийн үнэр 50-60 хувь хүртэл буурна гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас мэдээлж байсан юм. 

Тэгвэл энэ ажлын үр дүн бодит байдал дээр гарч байна уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. 

Ямартай ч энэхүү ажлыг нөхцөл байдалтай танилцахаар өнөөдөр 14:00 цагт: 

  • Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан  
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 
  • ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат 
  • Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд
  • Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан 
  • МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү 
  •  Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн
  • “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Амарсанаа
  • Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн
  • УСУГ-ын харьяа Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн албаны дарга н.Алтанхүү 
  • “Арьс ширний үйлдвэрүүдийн холбоо”-ны захирал Т.Баярсайхан
  • “Шимт газар” ХХК-ийн захирал М.Амартүвшин 
  • “Хийрэв” ХХК-ийн захирал  Ж.Дугаржав зэрэг олон байгууллагын төлөөлөл бүхий хүмүүс Төв Цэвэрлэх байгууламж дээр ажиллаж нөхцөл байдалтай танилцах юм байна.  Энэ үеэр нийслэл хотод тархаад буй бохирын үнэр яагаад арилахгүй байгаад холбогдох албанынхан хариулах биз ээ. 

Бид энэ талаарх сурвалжлагыг хүргэх болно.