Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банк СЭЗИС-ийн эрдэм шинжилгээний бага хурлыг ивээн тэтгэж байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 15
Сурталчилгаа

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн 25 жилийн ойн нэрэмжит Монгол Улсын санхүүгийн зах зээл, хөгжлийн гарц сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.

Тус эрдэм шинжилгээний хурал нь Судалгааны байгууллагууд, Их дээд сургууль, Төрийн байгууллагуудын эрдэмтэн, судлаачид, багш ажилтнуудын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд хуралд оролцогчид нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд тулгамдсан асуудлууд, түүний гарц шийдлийг тодорхойлох агуулгын хүрээнд “Эрдэм шинжилгээний илтгэл” бичиж оролцох юм.

Багш судлаачдын хурал, оюутнууд салбар хурал гэсэн хоёр төрлөөр тус бүр 1, 2, 3, тусгай байр эзлүүлэн шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахын зэрэгцээ тухайн эрдэм шинжилгээний хуралд оролцогчдын бүтээлийг эмхэтгэл болгон хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгох аж.

Эрдэм шинжилгээний хурлын Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк, хамтран ажиллагчаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон бусад санхүүгийн байгууллагууд оролцож байна.

Монгол Улсын санхүүгийн зах зээл, хөгжлийн гарцын талаар эрдэмтэн, багш, судлаачид та бүхэн санаа, бүтээлүүдээ уралдуулан, салбарын хөгжилдөө үнэтэй хувь нэмрээ оруулан идэвхитэй оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://conference.ufe.edu.mn/default.aspx?page=1&er=0&ur=10 –с авна уу.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.