Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN

Буянт-Ухаа спорт цогцолборт

09:00 цагт Нисэхийн системийн спортын аварга шалгаруулах тэмцээнүүд эхэлнэ. 

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

9:00-11:00 цагийн хооронд “Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болно. 

Хүүхдийн Урлан бүтээх төвд

09:00-13:00 цагийн хооронд Нийслэлийн 152-р хорооны хэсгийн байцаагчдын уулзалт зөвлөгөөн болно.

ХХААХҮЯ-ны хурлын танхимд

10:00 цагт "Хүүхдэд зориулав 2018" үзэсгэлэн худалдаа 5-р сарын 25, 26-нд болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно. 

Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоотод 

11:00 цагт ХЗДХЯ, БОАЖЯ, ЦЕГ, ОБЕГ хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийнэ.

MN News мэдээллийн төвд

11:00 цагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сангийн хамтарсан ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР хөтөлбөрийн зүгээс “130/80” өдөрлөгийг ЦУСНЫ ДАРАЛТАА ХЯНАЖ СУРЦГААЯ! уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.