2018/07/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.28₮
B47
УЛААНБААТАР
26°
|
16°
B04
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
22°
|
11°
11:00
S10
20°
12:00
S101
20°
13:00
S102
20°
14:00
S102
20°
15:00
S102
21°
16:00
S102
22°
17:00
S28
22°
18:00
S28
22°
19:00
S44
22°
20:00
S44
21°
21:00
S32
19°
22:00
S32
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэ зам” компанийг Г.Өлзийдүүрэн гэгч залилж, өөрийнхөө нэр дээр авсан уу

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2018 оны 5 сарын 14
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

Бусдын итгэл үнэмшлийг олж, компанийнх нь бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч залилан хийдэг томоохон хэргүүд сүүлийн жилүүдэд гарах болжээ.  
Хууль хяналтын байгууллагын албаны эх сурвалжуудын хэлж байгаагаар гэмт хэрэгтнүүдийн арга заль нарийсч,  улс төрийн томоохон намуудын нэрийг хүртэл гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байгааг онцлон ярьж байв. Мөн бусдын компанийг амар хялбар аргаар залилан авч, дансанд нь байх онц  их хэмжээний мөнгийг  хувьдаа завших,  цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад удирдах албан тушаалыг олон жил  хашиж байсан  нэр нөлөө бүхий хүмүүсээр өөрийгөө хамгаалуулж,  хуулийн хариуцлага хүлээхгүйгээр гэмт хэргээс мултарч үлдэх тохиолдол сүүлийн жилүүдэд  гарах болжээ.
Үүний  нэг жишээ нь,“Бишрэлт” группийн охин компани гэдгээр нь  олон нийт андахгүй мэддэг болсон “Эрдэнэ-Зам”  ХХК-ийг иргэн  Г.Өлзийдүүрэн гэгч  өөрийнхөө нэр дээр шилжүүлэн  авсан  хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна.

 

Г.Өлзийдүүрэн “Бишрэлт” группийн  охин  компани “Эрдэнэ-Зам”  ХХК-ийг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн нь

“Эрдэнэ зам” ХХК Япон Улсын буцалтгүй тусламжаар анх байгуулагдсан түүхтэй.  Төрийн өмчит үйлдвэрийн газар болон үйл ажиллагаа явуулж байсан тус компани 2012 оны нэгдүгээр сараас Бишрэлт Группийн охин компани болон бүл нэмсэн  байдаг. 

Өөрөөр хэлбэл, төрөөс тус компанийг хувьчилсан байдаг. Ингэснээр Монгол Улсын авто замын сүлжээг өргөжүүлж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, орчин үеийн техник технологийг үйл ажилгаандаа нэвтрүүлсэн үндэсний бүтээн байгуулагч компани болон улам өргөжиж чадсан  байна. Тус охин компани нь “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс болон орон нутгийн чанартай  хайрган болон хатуу хучилттай замыг технологийн өндөр түвшинд, олон улсын стандартаар барьж, засварлах, аюул осолгүй байдлыг чанарын дээд түвшинд хангах, улс, эх орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна” гэсэн зорилгыг өмнөө тавин ажиллаж байгаа компани юм.

2013 онд “Бишрэлт холдинг” компаний өөрийн охин компани болох “Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэх  захирлаар  Г.Өлзийдүүрэнг томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.  “Эрдэнэ зам” компанийн  өдөр тутмын үйл ажиллүагаа болон удирдлагын  үүрэг, холбогдох бусд эрх, үүргийг Г.Өлзийдүүрэн хэрэгжүүлэх үүрэгтэйгээр компанийн гүйцэтгэх захирал болжээ.  Г.Өлзийдүүрэн нь   “Бишрэлт холдинг” компанийн захирлын нэгэн танилаар дамжуулан анх танилцаж байсан гэнэ. Хэд хэдэн удаа уулзаж, ойр дотно танилцсан гэнэ. Мэдээж итгэл хүлээж болохоор зүйлс ярьж, бусдыг удирдан зохион байгуулах чадвартай гэдгээ ч группийн захиралд ойлгуулжээ. Төрийн байгууллагаас зарлагдсан замын тендерт оролцох, холбогдох бичиг баримт бүрдүүлэх ажлыг гүйцэтгэх захирал албан тушаалын дагуу хийж гүйцэтгэдэг байжээ. Гэтэл Г.Өлзийдүүрэн  компанийн удирдлагуудад замын тендерт шалгарч чадахгүй байгаа шалтгаанаа 2013 онд ингэж тайлбарладаг байжээ.

Тодруулбал, “Эрдэнэ зам” компани” “Бишрэлт холдинг” компанийн охин компани гэж явдаг.  Компанийн хувьцааг МАН-ын гишүүн эзэмшиж байгаа болохоор Ардчилсан нам засаг барьж байгаа нөхцөлд  тендерт шалгарах боломжыг хааж байна.  Үүнээс болоод энэ компани нэг ч тендерт ялахгүй байна. Тиймээс “Эрдэнэ зам” компанийн хувьцаа эзэмшигчдийг  өөрчлөх тухай ярих болжээ. Бүр энэ талаар удаа дараа толгой компанийн удирдлагуудад  санал тавих болсон  байна.  Мэдээж компанийн удирдлагууд түүний оруулсан саналыг хэлэлцээд “Хувьцаа эзэшигчдийг өөрчлөөд тендерт орвол шалгарч магадгүй” гэсэн таамаглал дэвшүүлжээ. Эндээс л “Эрдэнэ зам” компанийг Г.Өлзийдүүрэнд алдах гол ажил эхэлсэн байна.  

Ингээд “Бишрэлт холдинг” компанийн захирал  өөрийн дүү болох Д.Энхжаргал зуун хувь хувьцааг нь эзэмшиж байгаа  “Нью Даниста Роүд Энд констракшн” компанийн мэдэлд “Эрдэнэ зам” компанийн хувьцааг 100 хувь шилжүүлжээ.  Гэхдээ эргээд компанийн хувьцааг 100 хувь эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр  эрх үүргийг шилжүүлэн өгсөн байна.  “Эрдэнэ зам” компани ажилгүй зогсолт хийснээс болж олон зуун ажилтнууд цалин мөнгө  байхгүй болсон  шалтгааны улмаас Г.өлзийдүүрэнгийн тавьсан саналыг хүлээж авсан гэнэ. Тэрбээр тухайн үед АСЕМ-ын замын тендерийг авахаар болсон хэмээн ярьж байжээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэ зам” компанийн нэр өөр компани руу шилжсэний дараа жижиг ажлууд эхнээсээ орж ирж байгаа мэт ойлголтыг төрүүлжээ. 

Тэгсэн Г.Өлзийдүүрэн нь мөн л “Бишрэлт холдинг” компанийн захиралд хандаж “Эрдэнэ зам” компанийг хувьцааны хамт  миний нэр дээр 100 хувь  шилжүүлчих.  Том тендерт ялах боломжтой болчихоод байна. “Бишрэлт холдинг”  болон   “Нью Даниста Роүд Энд констракшн” компани шаардсан үед компанийн хувьцааг  100 хувь, үл маргах журмаар буцааж өгнө гэжээ. Ингээд  2016 оны  дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Г.Өлзийдүүрэнгээр  бичгээр баталгаа гаргуулан авч, “Эрдэнэ зам” компанийн 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх  энгийн  хувьцааны хамт  Г.Өлзийдүүрэнд шилжүүлэн өгсөн байна.  Тухайн үед баталгаанаас гадна гэрээ хүртэлх байгуулсан байна. “Бишрэлт холдинг” компани ингэж л Г.Өлзийдүүрэн гэгчид 20 тэрбум гаруй төгрөгийн хувьцаатай компаниа бэлэглэлийн журмаар “Нью Даниста Роүд Энд констракшн” компаниар дамжуулан өгчээ. Г.Өлзийдүүрэнд компанийнхаа бүх хувьцааг эргэж авах нөхцөлтэйгөөр  өгсний цаад шалтгаан нь компани ажилтай байлгахаас гадна  анд нөхдийн нэг нэгэндээ итгэх итгэл байжээ.

Г.Өлзийдүүрэн  итгэл эвдэж 1.5 тэрбум төгрөг  хувьдаа завшсан уу

“Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож ирэхдээ дундаж амьдралтай нэгэн байсан Г.Өлзийдүүрэн хэдэн жилийн дотор үнэтэй машинтай, хауст амьдардаг, хэнээс ч дутахааргүй нэгэн  болжээ.  2016 оны арванхоёрдугаар сард  “Бишрэлт холдинг” компани охин компаниудынхаа санхүүг дотоод хяналтаар шалгасан байна. 

Г.Өлзийдүүрэн “Эрдэнэ зам” компанийн ерөнхий нягтлангаар өөрийнхөө төрсөн эгч Г.Оюунсүрэнг  ажиллуулж байжээ.  Бүр компанийн нэр дээр  Хаан банкинд данс нээж, харилцагч байгууллагуудаас 1.5 тэрбум төгрөг тэр дансаар шилжүүлэн авч ашигласан нь шалгалтаар тогтоогджээ. “Бишрэлт холдинг” компани охин компаниудаа зөвхөн “Капитал” банкаар дамжуулан  данс нээж, гүйлгээ хийх ёстой гэсэн дотоод журамтай байжээ.

Гэтэл үүнийг Г.Өлзийдүүрэн зөрчиж, бүр 1.5 тэрбум төгрөг юунд зарцуулсан нь тодорхойгүй байдлаар үрэгдүүлсэн байжээ. Эндээс эхлэн үл ойлголцол үүсч эхэлжээ. Мэдээж 1.5 тэрбум төгрөг хаашаа орсон гэдгийг компанийнхан асууж тодруулж эхэлсэн нь мэдээж юм. Үүнээс хойш Г.Өлзийдүүрэнг компанийн хувьцааг эргүүлэн өгөхийг шаардаж эхэлжээ. Тэрбээр эхлээд  компанийн хувьцааг шилжүүлэн өгнө гэдэг байсан аж. Тэгснээ 2017 оны гуравдугаар сарын 21-нд “Танай компани миний өмчид халдах эрхгүй.  Хамааралгүй этгээдэд компанийн хувьцааг шилжүүлэн өгөх боломжгүй” гэсэн албан бичиг өгчээ.

Г.Өлзийдүүрэн компанийн нэр, хувьцааг эргүүлэн өгнө гэсэн баталгаа бичгээр хийж өгсөн мөртлөө ийнхүү дур зоргоороо авирлаж болсон нь дараах учиртай гэнэ. “Бишрэлт холдинг” компанийн захирал “Эрдэнэ зам” компаниа хувьцааны хамт өөрийн дүү болох Д.Энхжаргалын мэдэлд байдаг “Нью Даниста Роүд Энд констракшн” компанийн мэдэлд 100 хувь шилжүүлж өгсөн. “Нью Даниста Роүд Энд констракшн” компани Г.Өлзийдүүрэнд бэлэглэлийн журмаар “Эрдэнэ зам” компанийг 20 гаруй тэрбум төгрөгийн хувьцааны хамт өгсөн гэдгийг дээр дурдсан.

Тэгвэл  “Нью Даниста Роүд Энд констракшн” компанийн  захирал  Д.Энхжаргал харамсалтайгаар амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн хүрээнд Г.Өлзийдүүрэнгээс  компаниа эргүүлэн авах хүн амь насаа алдчихсан гэсэн үг юм. Энэ байдлыг Г.Өлзийдүүрэн овжин ашиглаж эхэлсэн гэж болохоор байгааг албаны  эх сурвалж хэлсэн юм. “Бишрэлт холдинг” компани Г.Өлзийдүүрэнг  эрүүгийн хууль зөрчсөн гэмт хэргийн шинж агуулж байна хэмээн  тус компанийн хуульчид үзсэн учир Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгчээ. Ингээд Г.Өлзийдүүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

“Бишрэлт холдинг” компанийн захирлыг АТГ, Эрүүгийн цагдаад шалгуулав

Г.Өлзийдүүрэн шалгагдаж байхдаа өөрийгөө хамгаалахын тулд өмгөөллийн сайн баг авчээ. Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, прокурорын байгууллагыг мөн л олон жил удирдаж байсан хоёр хүнээр хуулийн хамгаалалт хийлгэж эхэлжээ.

Ер нь хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан томоохон албан тушаалтнууд сүүлийн жилүүдэд хуулийн фирм байгуулдаг болсон. Энэ л жишгээр дээрх цагдаа, прокурорын дарга нар чөлөөндөө гараад хуулийн фирмтэй болжээ. Мэдээж тэд өөрсдийн гарын хүмүүс, шавь нар нь байгаа болохоор  үйлчлүүлэгч нь ямар зүйл хүснэ. Тэрийг нь биелүүлдэг. Бас хэргийг хэрхэн замхаруулж цаг хугацаа авах, ямар хаалт гацаа хийж болох вэ гэдгийг цагдаа, прокурор, шүүхэд ажиллаж байсан нэр нөлөө бүхий албан тушаалтнууд гарамгай хийж чаддаг нь нууц биш болсон.

Тэгвэл Г.Өлзийдүүрэнг эрүүгийн хэрэгт шалгуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаад шалгуулахаар өргөдөл өгөхөд мөрдөн байцаалт хийгдэж байгаа нэрийн дор хэдэн сар болсон байна. Мөн проукрорт шилжүүлэхээр эргүүлээд мөрдөн байцаалтад шилжүүлдэг. Анхан шатны шүүхэд шилжүүлэхээр маш жижиг шалтгаанаар хойшлуулдаг. Эсвэл мөрдөн байцаалтад буцаадаг байна. Г.Өлзийдүүрэнд холбогдох хэрэг ингэж цагдаа, прокурор, шүүх гурвын дунд таг гацаж байх хооронд “Бишрэлт холдинг” компанийн  захирлыг  эхлээд Захиргааны хэргийн шүүхэд өгчээ.  Захиргааны хэргийн шүүх түүний гаргасан гомдлыг хянан хэлэлцээд “Бишрэлт” группийн талд шийдвэр гаргажээ.

Захиргааны шүүхэд өгөөд амжилтыг эс олсон тэрбээр Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар өргөдөл өгсөн байжээ. Өөрөөр хэлбэл, өөрийн компаниа эргүүлж авах гэсэн хүн Г.Өлзийдүүрэнгийн гомдлын дагуу цагдаагийн үүдэнд хэдэн сараар суух болсон байна. Шаардлагатай бүх бичиг баримтыг нь хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид гаргаж өгч. Бүр Г.Өлзийдүүрэн “Бишрэлт холдинг” компанийн охин компаниудын захирлын хурлаар ““Эрдэнэ зам” компанийн хувьцааг би эргүүлж өгнө” гэж хэлж байгаа бичлэгийг хүртэл сонсгож,  баталгааны бичиг зэргийг баримтаар гаргаж өгчээ. Ингэснээр ямар нэгэн хууль зөрчсөн зүйл тогтоогдоогүй учир прокуророос уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл Г.Өлзийдүүрэн дахиад л АТГ-т дахин өгсөн байна.  Мөн л олон сараар шалгагдаж байгаад хэрэг нь хэрэгсэхгүй болжээ.

Цагдаагийн генерал, прокурорын даргаар ажиллаж байсан хүнээр  Г.Өлзийдүүрэн “хамгаалуулж”  байна

Цагдаа, прокурорын даргаар ажиллаж байсан хүмүүс  “Эрдэнэ зам” компанийг Г.Өлзийдүүрэнд авч өгөхийн тулд улайрч, хуулийг улан доороо гишгэх болжээ.  

Монголын нэр төртэй генерал, түүний олон арван шавь, бас прокурорын дарга асан энэ хэрэгт гараа дүрж байгаа нь мэдээж их хэмжээний мөнгөний ашиг хүртэх гэсэн сонирхол далд нуугдаж байгаа уншигч та бүхэнд онцолж хэлэх нь зүйтэй болов уу.

x