Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний үнэмлэх шаардахгүйгээр Юнителийн бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой болно

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 14
Сурталчилгаа

Үндэсний Дата төвийн инженерүүд хөгжүүлж, энэ оноос эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн Төрийн мэдээлэл, солилцооны “ХУР” системд Юнител Групп нэгдлээ.

Тус системд нэгдсэнээр иргэд Юнител Группийн үйлчилгээг авахдаа иргэний үнэмлэхээ авчрах шаардлагагүй бөгөөд зөвхөн хурууны хээгээ уншуулан бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой болох юм. Хур системд нэгдсэнээрээ төрийн мэдээллийн санд бүртгэлтэй мэдээллийг байгууллага хооронд шуурхай солилцож, иргэдэд үзүүлэх үйлчилгээ түргэн шуурхай, хялбар болж байгаа нь ихээхэн давуу талтай юм.

 

Юнител Группээс гадна Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг зарим компаниуд ХУР системд нэгдэж батламжаа гардан авлаа. Ингэснээрээ нийт 3,3 сая гаруй хэрэглэгч байгууллага, аж ахуй нэгжээс үйлчилгээ авахдаа олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагүй болж түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой болох юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.