Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Asiana Airlines компанийн нисэх онгоц Туркийн онгоцтой Истанбул хотод мөргөлджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Өмнөд Солонгосын Asiana Airlines компанийн нисэх онгоц Истанбулын нисэх буудлын хөөрөх зурвас руу явж байхдаа зогсоолд байсан Turkish Airlines компанийн онгоцыг шүргэж гэмтээжээ.

Хөөрөхөөр явж байсан Airbus A330 онгоц далавчныхаа үзүүрээр зогсож байсан Airbus A321 онгоцны сүүл хэсгийг мөргөсөн байна.

Ослын улмаас Туркийн нисэх онгоцонд гал гарчээ.

Туркийн албаныхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын засгийн газраас хоёр төлөөлөгч мөн шалгалтад оролцохоор өнөөдөр Истанбул руу нисжээ.

Сөүлийн чиглэлд нисэх гэж байсан 222 зорчигчийг зочид буудалд шилжүүлж, дараа нь өөр онгоцоор нисгэхээр болсноо Asiana Airlines мэдээлсэн байна. Ослын улмаас хүнтэй холбоотой хохирол гараагүй гэнэ.

Эх сурвалж: Korea Times