Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар судалгааны ажил хийгдэж байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын долоодугаарт Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл багтжээ.

Энэ хуулийн төслийн явцын талааар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас тодруулахад "УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг одоогоор нэг л удаа хуралдсан. Хуралдахдаа өөрсдийн ажлаа хуваарилж авсан.

Сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах эсэх, Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийн тухай хууль гэж салгах зэрэг асуудлыг хуулийн төсөлд яаж тусгах нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хууль дөнгөж боловсруулалтын шатанд явж байгаа. Хуулиараа бол 6 сарын өмнө гэхээр Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хугацаа 2019 оны 12 дугаар сарын 09-нд таарч байгаа. Гэхдээ бид заавал энэ хугацааг тулгахгүй" гэлээ. 

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн судалгааны ажил хийгдэж байгаа ажээ. Хаврын чуулган завсарлахаас өмнө нь уг хуулийн төслийг хэлэлцэж амжих эсэх нь тодорхогүй байна. 

Сонгуулийн хуулийг өөрчлөх болсон гол шалтгаан нь Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийн тухай хууль гэж салгах шаардлагатай талаар эрх баригчид тайлбарлаж байв.