Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монголчууд эртнээс өнөөг хүртэл 1,000 орчим төлбөрийн хэрэгсэл ашиглаж иржээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголчуудын төлбөрийн хэрэгсэл эдүгээгээс өнөөг хүртэл үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд өнөөдөр нээгдлээ.

Үзэсгэлэн 5 дугаар сарын 14-нээс 5 дугаар сарын 28-ныг хүртэл гарна. Монголын нутагт байсан эртний улсууд болох Хүннү, Түрэг, Уйгар, Хятан улсын үеийн гүйлгээний зооснуудыг олж илрүүлэн, судалгааны ажлууд хийгдэж байгаа ажээ.

Манай улс Богд Хаант Монгол Улс байгуулагдсанаас хойш одоог хүртэл олон төрлийн зоос, цаасан мөнгө, үнэт цаасыг төлбөрийн хэрэгсэл болгон гаргасаар байна.

Ил тавигдах нь ховор зооснууд дэлгэгдсэн
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкны эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа "Олон улсын музейн болон банкны ажилтнуудын өдрийг угтаж Монголчуудын төлбөрийн хэрэгсэл эдүгээгээс өнөөг хүртэл үзэсгэлэнг нээж байна. Үзэсгэлэнд 1,000 орчим үзмэр тавигдсан.

Монголчууд эртнээс ямар төлбөрийн хэрэгслийг гүйлгээнд ашиглаж байсан, гол онцлог зэргийг нийтэд хүргэхэд үзэсгэлэнгийн зорилго оршино. Мөн дээр нь дурсгалын зооснууд үзэсгэлэнд тавигдсан.

Олон улсын үзэсгэлэнд оролцож шагнал авсан зооснууд болох 3 килограмм, 1 килограмм алтан Чингис хаан зоос зэрэг ил тавигдах нь ховор зооснууд дэлгэгдсэн. Залуучууд маань цаасан болон зоосон мөнгөөр цуглуулгаа нэмэх боломжтой. Монголбанкны эрдэнэсийн сан, Үндэсний түүхийн музей болон Монголын зоос судлалын холбооноос 12 цуглуулагчийн үзмэр гарч байгаа" гэлээ.

Үзэсгэлэнд дараах үзмэрүүдийг дэлгэн толилуулж байна.

  • Монгол нутагт байсан эртний улсуудын зоос
  • Монголын эзэнт гүрний зоос
  • Зүүнгарын хаант улсын зоос
  • Манжийн үеийн хүрээ, сүм хийдээс гаргасан орон нутгийн чанартай цаасан мөнгөн тэмдэгтүүд
  • Хувьсгалаас өмнө төлбөр тооцоонд хэрэглэж байсан гадаадын төлбөрийн хэрэгсэл зоос, ембүү, гулдмай
  • Богд хаант Монгол Улсаас гаргаж байсан Бага болзоот хэмээх мөнгөн тэмдэгт
  • Ардын хувьсгал ялсны дараа гаргахаар зэхэж байсан Данзангийн хэмээх доллар
  • БНМАУ-ын 1925-1983 оны хооронд гаргаж байсан гүйлгээний зоос болон цаасан мөнгөн тэмдэгтүүд
  • Монгол Улсын 1993 оноос одоог хүртэлх гүйлгээний зоос, цаасан мөнгөн тэмдэгтүүд
  • БНМАУ-ын Өрийн бичиг "Вексел", Зээллэг "Облигаци"
  • БНМАУ, Монгол Улсын дурсгалын алт мөнгөн зоос
  • Загвар, онцгой дугаартай болон алдаатай мөнгөн тэмдэгтүүд
Манжийн үеийн орон нутгийн чанартай мөнгөн тэмдэгтүүд ховорт тооцогдож байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын зоос судлалын холбооны ерөнхийлөгч А.Эрдэнэбат "940 гаруй төлбөрийн хэрэгсэл өнөөдрийн үзэсгэлэнд дэлгэгдэж байна. Монголын эзэнт гүрний болон дурсгалын зоос 280 орчим, гүйлгээний зоос 51, цаасан мөнгөн тэмдэгт 310 гаруй байна. 

Хамгийн ховор зоосны хувьд эзэнт гүрний үеийн Чингис хаан зоос байгаа. Мөн өнгөлсөн зоос, Гүег хааны үеийн хүрэл зооснуудыг нэрлэж болно. Цаасан мөнгөн тэмдэгтийн хувьд Манжийн үеийн орон нутгийн чанартай мөнгөн тэмдэгтүүд ховорт тооцогдож байна. 1950 онд мөнгөн тэмдэгтүүдийн хэмжээ том байсан бол 1960-иад оноос жижгирч эхэлсэн" гэв.

Мөнгөн тэмдэгтүүдээ түүхэн хүмүүсээр чимэглэх хэрэгтэй

Мөнгөн тэмдэгт цуглуулагч Д.Баярхүү "Дэлхийд цаасан мөнгө хэрэглэдэггүй байх үед Юань гүрэн цаасан мөнгөтэй байсан. Өнөөдрийн гарч буй үзэсгэлэнгээс мөнгөн тэмдэгтийн сүүлийн 100 гаруй жилийн түүхийг харж болохоор байна. Дэлхийн 240 бүс нутгийн 3,000 орчим мөнгөн тэмдэгт надад бий.

Мөнгөн тэмдэгтийг байнга солих тохиолдол Ази болон Латин Америкийн орнуудад түгээмэл байдаг. Зарим улсууд үндэснийхээ мөнгөн тэмдэгтээс татгалзаад хэсэг улс нийлээд дундаа нэг мөнгөн тэмдэгттэй болж байна.

Манай улсын хувьд бага мөнгөн тэмдэгтүүдээ шинэчлэх, зургийг нь солих шаардлагатай санагддаг. Мөнгөн тэмдэгтүүдээ зөвхөн Сүхбаатар, Чингис хааны зураг гэхгүйгээр түүхэн хүмүүсээр чимэглэх хэрэгтэй" гэлээ.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг