Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп ZTE компанийг аврахаар ажиллаж байгаагаа мэдэгдэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард АНУ-ын худалдааны яам Хятадын харилцаа холбооны ZTE компанийн эсрэг долоон жилийн хориг зарласан юм. Ирантай нууцаар бизнес хийж байсныг нь илрүүлсэн шалтгаанаар АНУ-ын компаниудыг ZTE-д эд анги, програм хангамж нийлүүлэхийг нь хоригложээ.

Үүний улмаас өнгөрсөн долоо хоногт ZTE гол үйл ажиллагаагаа зогсоож байгааг зарласан юм.

Тэгвэл өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа нэгэн мэдэгдэл нийтэлжээ.

Тэр “Хятадын ерөнхийлөгч Ши бид хоёр гар утасны томоохон компани ZTE-ийн бизнесийг хурдан хугацаанд хэвийн горимд шилжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна. Хятадад маш олон ажлын байр хаагдаад байна. Худалдааны яаманд үүнийг засахыг даалгалаа!” гэж бичсэн байна.

Нийт 80,000 ажилтантай ZTE компанийн асуудал засгийн газрын түвшинд яригдаж байгаа нь эндээс харагдаж байна.

Вашингтоны засаг захиргаа ZTE, Huawei зэрэг Хятадын харилцаа холбооны компаниудыг тагнуулын ажиллагаа явуулж байж болзошгүй гэсэн үндэслэлээр сүүлийн үед нэлээд хатуу арга хэмжээнүүдийг дараалан хэрэгжүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge