Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

NTV Телевиз Fan Festival зохион байгуулахгүй болсноо мэдэгдлээ

ikon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

NTV Телевиз нь 2018 онд ОХУ -д зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд үзүүлэх онцгой эрхийг авч, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизтэй хамтран Монгол орон даяар хөлбөмбөг сонирхогчид, үзэгчиддээ хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэхүү нэр хүндтэй томоохон төслийн хүрээнд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны (FIFA) албан ёсны хөтөлбөрт ордог "FIFA World Cup - Fan Festival” арга хэмжээг хөлбөмбөг сонирхогчдын хүсэлтээр Монголд анх удаа зохион байгуулахаар болсон. 

Уг фестивалийг манай телевиз 2018 оны 6-р сарын 1 -нээс 7-р сарын 15 -ны өдөр хүртэл хугацаанд "Ван трейд" компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн эзэмшил газар буюу Богд Хааны ордон музейн арын талбайд хийхээр төлөвлөж бэлтгэл ажлыг эхлүүлсэн болно.

Бэлтгэл ажлын хүрээнд газарт шороо асгаж тэгшилгээ хийн, асрын шалыг суулгаж эхэлсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд NTV телевизийн зохион байгуулж буй энэхүү арга хэмжээтэй холбоотой олон нийтийн зүгээс шүүмжлэл, эсэргүүцэл ирж буй тул бид энэхүү хүсэлт, шаардлагыг хүндэтгэн хүлээн авч Fan Festival -н бэлтгэл ажлыг зогсоож, зохион байгуулахгүй болсныг мэдээлж байна.

 

NTV ТЕЛЕВИЗ

2018.05.14

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.