Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт болсон хүчтэй шороон шуурга, аадар бороонд 23 хүн амь үрэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Энэтхэгт дэгдсэн хүчтэй шороон шуурга, аадар бороо, аянганы улмаас 23 хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн бэртжээ.

Ингэснээр улирлын бус чанартай уг үзэгдлээс үүдэлтэй амиа алдагсдын тоо нийтдээ 157 хүрээд байна.

Хойд бүсийн Уттар Прадеш мужид дэгдсэн салхины хурд 70 км/цагт хүрч, олон арван байшинг нурааж, моддыг үндсээр нь булгалж, цахилгааны шугамыг тасалжээ.

Тус мужид амиа алдсан иргэдийн тоо 9 болж, 23 хүн гэмтэж, бэртсэн байна. Нийслэл Шинэ Дэли хотод хоёр хүн амь үрэгдэж, 18 хүн бэртсэн тухай Press Trust агентлаг мэдээлжээ. Баруун Бенгал мужийн янз бүрийн дүүргүүдэд нийт 12 хүн аянганд ниргүүлж амиа алдсан байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Энэтхэгийн таван мужийг хамарсан улирлын бус чанартай шороон шуурга, аадар борооны улмаас нийт 157 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн бэртэж, гэмтээд байгаа юм.

Хамгийн их хохирол амссан муж нь Уттар Прадеш болж, тэнд 87 хүн амь үрэгдэж, 100 сая орчим иргэний амьдралд хохирол учруулж, мал аж ахуй, тариаланг нь сүйтгэжээ.

Мужийн хэд хэдэн дүүрэгт сургуулиудыг хаагаад байгаа юм.

Энэтхэгийн борооны улирал зургаан долоо хоног орчмын дараа эхлэх ажээ.

 

Эх сурвалж: Associated Press