Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ариунболд: Монгол Базальт компани дараагийн шинэ үе рүү орох тэсрэлтийг хийхээр IPO гаргалаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Үндэсний үйлдвэрлэгч "МОНГОЛ БАЗАЛЬТ" хаалттай ХК-ийн нээлттэй хувьцаат компани болж олон нийтэд 30%-иа санал болгож буйтай холбогдуулан үнэт цаасны нээлттэй танилцуулах арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр Best Western Premier Туушин зочид буудлын Соёмбо танхимд амжилттай зохион байгуулагдлаа. 

Арга хэмжээний үер сүүлийн 11 жилийн турш бий болгосон техник технологийн инновацилаг шийдэл бүхий чулуун хөвөн бүтээгдэхүүнүүдээрээ үзэсгэлэн гаргасан бөгөөд ирээдүйд үйлдвэрлэх базальт бүтээгдэхүүнүүдийн танилцуулгыг хийлээ. 

Компанийн үйл ажиллагаа, ирээдүйн алсын хараа, зорилго зорилттой сайтар танилцаж ирсэн зочидтойгоо нээлттэй халуун дотно яриа өрнүүлэн, ирээдүйн хөрөнгө оруулагч нарынхаа итгэл найдвар, эрх ашгийг эрхэмлэн хамтдаа Монгол Улсаа Төв Азийн томоохон экспортлогч болгохоор зүтгэхээ тангараглалаа. 

Үүсгэн байгуулагч Л.Ариунболд “Монгол Базальт компанийн зах зээлийн ололт, амжилтаа Монголын ард түмэн, бизнес эрхлэгчидтэй хамтран эзэмших боломжийг нээн, оруулсан хөрөнгө оруулалтаар дараагийн шинэ үе рүү орох тэсрэлтийг хийхээр өнөөдөр IPO гаргаж байна. Таны оруулсан хөрөнгө оруулалт зөвхөн өөрт чинь эдийн засгийн ашиг болж орохоос гадна Монгол Улсын хөгжил, манай улс Төв Азидаа экспортлогч орон болох, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх, айл бүр аюулгүй орчинд амьдрах шинэ боломж нээгдэх зэрэг олон асуудлыг шийдэхэд хувь нэмэр болно” хэмээн онцоллоо. 

Мөн “Ийм эрэлттэй, шинэ технологи бүхий түлхүүр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлж чадаж байгааг тэдний бүтээсэн 18 жилийн түүхээс харж болно. Энгийн нэгэн байгалийн чулууг галд шатдаггүй, дулаан тусгаарлагч материал хийж байсан бол дараагийн үе шатанд чулуунаас утас гарган авч байна. Энэхүү бүтээгдэхүүн нь Монгол Улс 70 жилийн түүхэндээ оролцож чадаагүй машин, онгоц, батлан хамгаалах салбарт экспортлогч, түүхий эд үйлдвэрлэгч улс болох боломжийг бүрдүүлж байна. Та бүхний хөрөнгө оруулалт Монголыг Төв Азидаа өндөр технологийн үйлдвэрлэгч компани болгоно гэдэг итгэлтэй байна” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.