2018/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B28
УЛААНБААТАР
|
-3°
02:00
S28
-3°
03:00
S28
-3°
04:00
S26
-4°
05:00
S26
-4°
06:00
S26
-5°
07:00
S26
-5°
08:00
S26
-5°
09:00
S28
-3°
10:00
S44
-2°
11:00
S44
-1°
12:00
S44
13:00
S44
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Парист гарсан хутгатай аллагыг Исламын улс бүлэглэл өөртөө хүлээлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 13
iKon.MN

Бямба гарагт Парисын Опера дүүрэгт нэгэн этгээд хутгаар зэвсэглэн гудамжинд явж байсан хүмүүс рүү довтолжээ.

Түүний гарт нэг хүн амиа алдаж, долоон хүн шархдсаны хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Цагдаа нар халдлага үйлдэгч этгээдийг газар дээр нь буудан хөнөөжээ.

Тэрээр халдлага үйлдэж байхдаа “Аллах Акбар” хэмээн орилж байсныг гэрчүүд мэдээлсэн байна. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон алагдсан хүний хойноос эмгэнэн гашуудаж, террорист үйлдлийг зогсоосон цагдаагийн албан хаагчид талархлаа илэрхийлжээ.

Тэр эрх чөлөөний дайснуудад Франц улс ямар ч боломж өгөхгүй гэдгийг энэ үеэр амласан байна.

Хэргийн дараа Исламын улс бүлэглэлийн мэдээллийн суваг халдлага үйлдэгчийг өөрийн цэрэг байсан гээд Ирак, Сирид байлдааны ажиллагаа явуулж байгаа АНУ тэргүүтэй орнуудын эсрэг хийж буй тэмцлийнх нь нэг хэсэг байсныг мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд гарсан олон удаагийн террорист халдлагын улмаас Франц улс байнгын онц байдалд байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

 

x