Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Цөмийн зэвсгээсээ салбал Хойд Солонгосыг Өмнөд Солонгос шиг хөгжүүлж өгөхөө АНУ амлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Хойд Солонгосын дэглэм цөмийн зэвсгээсээ салахыг зөвшөөрвөл тус улсын эдийн засгийг цэцэглүүлэн хөгжүүлж өгөхөө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр амлажээ.

“Хэрвээ Хойд Солонгос зоригтой шийдвэр гаргаж, цөмийн зэвсгээсээ түргэн хугацаанд ангижарвал тус улсыг хөрш Өмнөд Солонгостой ижил түвшинд хүртэл хөгжүүлж өгөхөд АНУ бэлэн байна” хэмээн Помпео Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Кюн Ватай хамтарсан хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна.

 

Тэр Хойд Солонгост хоригдож байгаад суллагдсан гурван иргэнийхээ хамт Пёньянаас хоёр өдрийн өмнө нисэж ирсэн юм.

Энэ үеэр Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан зургаадугаар сарын 12-нд болох Трамп-Кимийн уулзалтаас өмнө Хойд Солонгосын эсрэг тавьсан ямар ч хориг цуцлагдахгүй, хэвээр үргэлжлэхийг анхааруулжээ.

“Цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар Хойд Солонгосын талаас ямар нэг харагдахуйц, үр дүнтэй алхам гарах хүртэл хоригууд хэвээр үргэлжилнэ гэдэг дээр бид санал нэгтэй байна” гэж тэр хэлсэн юм.

Ирэх сард Сингапурт болох түүхэн уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа талаар АНУ, Хойд ба Өмнөд Солонгосын удирдагчид бүгд ижил ойлголттой болоод байгааг тэд мөн мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP