Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэм шинжилгээний ажилтныг жил бүр аттестатчилна

ikon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журамд нэмэлт, өөрчлөлт оруулан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Журамд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/242 тоот тушаалыг баталлаа. Үүнтэй уялдуулан өмнөх журмаар зохицуулагдаж байсан зэрэг дэвийг хадгалах болон бууруулах үндэслэлийг хассан байна.

Журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүндэтгэн үзэх шалтгаанаар ээлжит аттестатчилалд хамрагдаагүй эрдэм шинжилгээний ажилтныг жил бүр аттестатчилах шаардлага болон аттестатчилал явуулах хугацаа зэргийг тодорхой тусгажээ.

Мөн аттестатчиллын комиссын бүрэлдэхүүн болон үнэлгээнд өөрчлөлт оруулсан байна.

Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг ахиулах зорилгоор үнэлгээний оноог үндэслэн аттестатчиллын комиссын авах арга хэмжээг зэрэг дэвийг ахиулах, хугацаатай боломж олгох, ээлжит аттестатчилал хүртэл зэрэг дэвийн асуудлыг хэлэлцэхгүй байхаар зохицуулжээ.

 


Эх сурвалж: БСШУСЯ