2018/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B30
УЛААНБААТАР
27°
|
10°
B12
УЛААНБААТАР
19°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
05:00
S32
06:00
S32
07:00
S32
10°
08:00
S32
13°
09:00
S32
15°
10:00
S32
18°
11:00
S32
20°
12:00
S32
22°
13:00
S32
23°
14:00
S32
23°
15:00
S32
24°
16:00
S32
25°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоригт өртөж хямарсан Дерипаска хувийн онгоцнуудаа буцааж өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN

Өнгөрсөн сарын эхээр Вашингтоны зарласан эдийн засгийн хоригт багтсан Оросын тэрбумтан, хөнгөн цагааны магнат Олег Дерипаска санхүүгийн түрээсээр эзэмшиж байсан хувийн гурван нисэх онгоцоо буцаажээ.

Түрээслүүлэгч компанитай хамтарч ажилладаг борлуулалтын агент Кремлийн олигархиас буцааж авсан онгоцнуудыг зарах үнийг өчигдөр зарласан байна. Тэдгээр нь Gulfstream executive jets ангиллын алсын аялалын, тансаг дотоод тохижуулалттай хөлгүүд юм. Өргөн уудам Орос орны өнцөг булан бүрт байгаа үйлдвэр, уурхайнуудаа тэр эдгээр онгоцуудаар эргэж, тойрдог байжээ.

Хоёр онгоцны зарах үнийг тус бүр нь $29.95 сая гэж зарлажээ. Шинэ Gulfstream G550 онгоцны зарах үнэ $50 сая байдаг.

Эдийн засгийн хориг Дерипаскагийн бизнест хэрхэн нөлөөлж байгааг эндээс харж болох юм. Дэлхий дахинд Москвагийн эрх баригчдын явуулж байгаа хортой үйл ажиллагаанаас ашиг олдог гэсэн шалтгаанаар түүнийг Вашингтон хар жагсаалтад оруулжээ.

Уг хоригт орсноор тухайн байгууллага, хувь хүн АНУ-д нэвтрэх хориотой болж, АНУ-ын иргэд, компаниудтай бизнесын харилцаа үүсгэх боломжгүй болдог.

Мөн хар жагсаалтад орсон этгээдтэй харилцсан Америкийн биш компаниудыг ч Вашингтон шийтгэж чадах юм. Тиймээс Европын банкнууд Дерипаскагийн гүйлгээг дамжуулахаас болгоомжлох болоод байгаа.

Одоо 50 настай Олег Дерипаска нь Оросын аж үйлдвэрийн томоохон групп Базовый Элементийн үүсгэн байгуулагч юм. Форбс сэтгүүл түүний хөрөнгийг 2018 оны байдлаар $3.8 тэрбум гэж тооцоолжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x