Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Найзуудаа гарцаар зам хөндлөн гарахдаа хоёр талынхаа машиныг харах хэрэгтэй шүү"

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхэд бүр аюулгүй зорчих эрхтэй. Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх  зорилгоор зохион байгуулж буй “Бяцхан зорчигч” үндэсний аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж өндөрлөлөө.

Тус аяныг Монгол улсад Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциаци ТББ, зэрэг байгууллагууд хамтран нэг сарын хугацаатай зохион байгуулж байгаа юм. 

Бяцхан зорчигчид ярьж байна
Гэрэл зургийг mpa.mn

А.Алтантулга (5 настай):

- Машинаар явахдаа суудлын бүсээ бүслэх хэрэгтэй. Тэгэхгүй бол толгойгоо цохино. 

Э.Хунболор (5 настай):

- Ногоон гэрэл асахаар хүүхдүүд явган хүний гарцаар гарах ёстой. Аав ээжийнхээ үгэнд орж зориулалтын суудалд сууцгаая.

Гэрэл зургийг mpa.mn

Б.Хосбаяр (5 настай ): 

- Аав ээжтэйгээ хамт явахдаа байнга машины хойд суудалд суудаг. Найзуудаа гарцаар зам хөндлөн гарахдаа хоёр талынхаа машиныг харах хэрэгтэй шүү. 

А.Энэрэл (5 настай):

- Хүүхдүүдээ замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний цагаан гарцаар гарцгаая. 

Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аль хэдийнээ 85 хүүхдийг алдчихсан
 
Гэрэл зургийг mpa.mn

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн элч”, Чингэлтэй дүүргийн 117 дугаар бүрэн дунд сургуулийн 11а ангийн сургач У.Анужин:

Өнөөдөр хүүхдүүдийг Монголын ирээдүй гэж яриад л байдаг. Эцэг эхчүүд өсгөж хүмүүжүүлсэн тэр хайрынхан хариуд өвдсөн, эсвэл өтөлсөн үед нь хөлийг нь хуших үр минь гэж боддог болохоор биднийг ирээдүйгээ гэж боддог юм байна. Тэгвэл яг одоо таны хүүхэд таны хөлийг хуших шиг энэ хорвоо дэлхий, энэ Монголын чинь ирээдүй юм байна. Таны хөлийг хучихаас гадна энэ жижигхэн Монгол гэдэг улсын, Монгол гэдэг гэр бүлийн, Монгол гэдэг ээж аавын тэр бүх хүмүүсийн хөлийг нь хуших ирээдүйг нь залах тэр хүүхдүүд юм байна.

Бидний хажууд ирсэн надаас нэг алхмын цаана ирсэн байгаа асуудлыг хүн бодохоос ярихаас түүнийг шийдвэрлэх арга замыг хайхаас өөр арга байхгүй. Миний дүү бас би зам тээврийн осолд өртөөгүй ч гэсэн маш олон хүний дүү над шиг олон хүүхэд зам дээр халуун амьсгалаа тавьж байна. Хүүхдүүдийн дуу хоолойг томчуудад хүргэж, биднийг хамгаалах ямар нэгэн шийдвэрийг гаргах сэдлийг өгөхийг илтгэлээрээ харуулахыг зорьсон юм.

Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аль хэдийнээ 85 хүүхдийг алдчихсан. Аль хэдийнээ үхэл рүү үдчихсэн. Одоо бид дахиад олон хүүхдийг алдаж болохгүй. Хүүхдүүдийг хамгаалж, хайрлах нь хүүхэд бидний ирээдүй юм шүү гэдгийг илүү ихээр ухаж ойлгох хэрэгтэй байна. Монголын улс төр улс төр гэж яриад байдаг яг үнэндээ бид нар ирээдүй рүүгээ хандаж чадахгүй юм бол одоо мянга сайн байгаад ямар ч ирээдүйгүй шүү дээ. Бидний эцэг эхийн хөлийг хучдаг шиг Монгол улс гэдэг гэр бүлийн хөлийг нь хучих хүүхдүүдийг халамжилах нь өөрөө ирээдүй. Ирээдүй өөрөө хүүхдүүд юм. 

Хүүхдүүдийг аль хэдийн зам тээврийн осолд өртчихсөн хойно замын цагдаа нарын буруу аль эсвэл хүүхдүүдээ харж чадаагүй эцэг эхийн буруу, бүр зарим хүмүүс хүүхдийн буруу гээд гурвалсан бие бие рүүгээ бурууг чихэх үйл ажиллагаа явагдаад байдаг. Эндээс хүүхдүүдээ хамгаалах хүн нь эцэг эхчүүд өөрсдөө. Хүүхдүүд өөрсдөө сэрэмжтэй байх нь зөв. Гэхдээ хүүхдүүдийг хүмүүжүүлдэг хүн нь өөрөө эцэг эх гэдгийг сайн анхаарах хэрэгтэй юм болов уу.  Эцэг эхчүүдэд хандаж хүүхдүүдээ хамгаалаач ээ гэж хэлмээр байна.

эцэг эхчүүд байнгын сэрэмжтэй байх хэрэгтэй
Гэрэл зургийг mpa.mn

Ээж Э.Уянга:

-Миний хувьд гурван хүүхдийн ээж. Машинаар хүүхдүүдээ нэг дор гурвууланг нь авч явдаггүй. Авч явж байсан тохиолдол ч байхгүй. Хүүхдүүдээ машиныхаа хойд талын зориулалтын суудалд суулгадаг. Зарим эцэг эхчүүд манай хүүхэд урд сууна гэж байна, хойд суудалд суухгүй байна гэж өмөөрдөг. Энэ бол маш буруу. Хувь хүний ухамсарын асуудал хэдий ч эцэг эхчүүд байнгын сэрэмжтэй байх хэрэгтэй. Хойд талын суудалд суухгүй бол ингэнэ шүү, тэгнэ шүү, аюултай гэж хүүхдүүддээ жишээ татаж сайн ойлгуулах л хэрэгтэй. 

зам тээврийн осол хэргийн улмаас жилд 55 хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна
Гэрэл зургийг mpa.mn

Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Лхагважаргал "Жил бүрийн урин дулааны цаг эхэлсэн энэ үеэс буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн 10 дугаар сарын 1-нийг хүртэл хүүхдүүд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал эрс нэмэгддэг. Ялангуяа орон нутгийн замд хүүхдүүд осол, хэрэгт өртөж амиа насаа алдах харамсалтай хэргүүд гардаг. Үүнийг таслан зогсоох, мөн зам тээврийн осол хэргийн хорыг иргэд, жолоочдод мэдээлэх зорилгоор “Бяцхан зорчигч” үндэсний аяныг зохион байгуулж байна. Энэхүү аян 21 аймаг, нийслэлийн 6 дүүрэг, алслагдсан хороо, дүүрэг гээд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой.

Хамгийн гол ажил орон нутгийн зам дахь хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зам тээврийн осол хэргийн улмаас мөн орон нутгийн замд зорчиж байгаа үедээ амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа гол шалтгаан нөхцлийг арилгахын тулд иргэдийн дуу хоолойг хүргэх, иргэдийг аянд нэгдүүлэх явдал юм. Хүүхдээ зөв тээвэрлэхийн тулд хамгаалалтын суудал хэрэглэж хэвших ажилд нийт иргэдийг оролцуулахад гол анхаарлаа хандуулж ажиллаж байна" гэв. 

-Уг аяныг зохион байгуулснаар хүүхэд зам тээврийн осолд өртөх хувь хичнээн хувиар буурна гэж үзэж байгаа вэ?

-Зөвхөн зам тээврийн осол хэргийн улмаас жилд 55 хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Эдгээр 55 хүүхдийн 47 нь орон нутгийн замд аав ээжийнхээ хамт хөдөлгөөнд оролцож яваад амь насаараа хохирсон. 1,000 гаруй хүүхэд гэмтэж бэртэж, насан туршдаа тахир дутуу болж байгаа. Энэ тал руу чиглэсэн тодорхой хяналт шалгалтууд хийж эхлээд байна.

2018 оноос эхлэн Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгад 12 нас хүртлэх хүүхдийг хамгаалах бүсгүйгээр хөдөлгөөнд оролцуулахыг хориглох заалтыг тусгаж оруулж байгаа. Суудлын автомашин болон ачааны машины бүхээгт хүүхдийг зөв тээвэрлэх, замын хөдөлгөөнд бага насны хүүхдүүдийг эцэг эхчүүд заавал хараа хяналттай оролцуулах, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэхэд эцэг эхчүүд багш нар томчууд бид өөрсдөө хүүхдүүддээ үлгэр дууриалал үзүүлэх ёстой.

аялал зугаалгын улиралд аав ээжтэйгээ орон нутгийн замд хамт явж байгаад хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол байна
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дээд хурандаа Л.Амаржаргал:

-Замын хөдөлгөөнд хүүхдээ зориулалтын суудалд суулгаагүй эцэг эхчүүдэд хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээлгэхээр байгаа вэ?

-Замын хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д 0-10 хүртлэх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулбал эцэг эх болон бүх шатны боловсролын байгууллагын албан тушаалтныг цалингийн хөлсний доод хэмжээгээр торгох арга хэмжээ авна гэж заасан байгаа. Зам тээврийн осол бол чимээгүй дайн. Өнөөдөр бид зам тээврийн осолд жилд 55 хүүхдийг алдаж байна гэдэг бол туйлын харамсалтай.

Тэр дундаа аялал зугаалгын улиралд аав ээжтэйгээ орон нутгийн замд хамт явж байгаад хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол байна. Хүүхэд аав ээжтэйгээ хамт байхдаа хамгийн аюулгүй гэж боддог байтал эцэг эхчүүд нь өөрсдөө хариуцлага алдаж хүүхдийнхээ амь насыг алдахад буруутай болж байгаа нь харамсалтай. Энэ арга хэмжээ ялангуяа ганц нийслэл гэлтгүй орон нутгийн хэмжээнд  хүүхдүүдийг зөв тээвэрлэхэд хяналт шалгалт тавихаас гадна  зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд хүргэхэд илүүтэй чиглэгдэж байна.   

ФОТО: “Бяцхан зорчигч” үндэсний аяны нээлт

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг