Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн машиныг бүлэглэн хулгайлжээ

ikon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух Т-ын эзэмшлийн “Mitsubishi kolt”, 1 дүгээр хороонд оршин суух Б-ийн эзэмшлийн “Toyota Pruis-10” маркийн автомашинуудыг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай М, Ч нар бүлэглэн хулгайлсныг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

Иймд иргэд Та бүхэн автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, нүдэнд ил харагдах газар цүнх болон эд зүйл орхихгүй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

 

Эх сурвалж: НЦГ