Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

ЛэндМН компани 2018 оны эхний 4 сарын байдлаар 748 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Монголын анхны Финтек ЛэндМН компанийн хувьцаа эзэмшигчдийн анхны ээлжит бус хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хурлаар компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг олон нийтэд танилцуулсан юм.

“ЛэндМН” компанийн 2018 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд дурдсанаар дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 45,600 харилцагчтай болжээ.  Энэ нь өмнөх оны сүүлээр 22,800 харилцагчтай байснаас 80 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Санхүүгийн үзүүлэлтийн хувьд 2018 оны эхний 4 сарын хугацаанд 748 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Компанийн хувьцааг өдгөө 4,000 гаруй иргэн эзэмшиж байгаа аж. Мөн ЛэндМН компани хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхэлснээс хойш нэгж хувьцааг 25 төгрөгөөр Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалж байсан бол өдгөө хувьцааны үнэ 48 төгрөг болжээ. Энэ нь 85 хувиар өссөн үзүүлэлт юм. Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн хамгийн эрэлттэй, хөрвөх чадвартай хувьцаанд тооцогдож, дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлж байна. 

Энэ талаар "Анд Глобал" компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан "Цэвэр ашгийн хэмжээг энэ онд 4 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөсөн. Ингэж чадвал хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломжтой. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Монголын хөрөнгийн биржид ЛэндМН хувьцааны өдрийн арилжааны дүн дунджаар 77 сая төгрөгт хүрсэн байна. Ингэснээр мөнгөн дүнгээр хөрөнгийн биржийн нийт арилжааны 30 хувийг эзэлсэн байна" гэлээ.

ЛэндМН компани нь 2018 оны эхний улиралд компанийн дотоод бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэн баталжээ. Хурлын үеэр хувьцаа эзэмшигчид санал солилцож, компанийн ТУЗ-ийн гишүүдийг санал асуулгаар сонгож, 2018 оны төсвийг баталлаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн энэ үеэр ЛэндМН компани 2018 онд гаргасан болох гаргах гэж буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийнхээ талаар хувьцаа эзэмшигч, олон нийтэд танилцууллаа.

  • ЛэндМН аппликэйшн дээр дизайны өөрчлөлт хийнэ
  • Бүртгэлийн процесс 2 минут үргэлжилдэг болно
  • Монгол Улсын иргэний үнэмлэхийг таних, уншуулах боломжтой болсон
  • Зээлийн хэмжээ 2 сая хүртэл болсон
  • Төрийн мэдээлэл солилцооны "ХУР" системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн
  • Зургаадугаар сард хүссэн төлбөр тооцоогоо ЛэндМН-ээр хийх боломжтой болно
  • Мөнгө шилжүүлэг хийх боломжтой болно
  • Зээлийнхээ хэмжээнд батгсан даатгалын үйлчилгээнүүдийг худалдаж авах боломжтой болно.
"Санхүүгийн асуудлаа гар утсаараа шийддэг болсон байна"

Хувьцаа эзэмшигч С.Алимаа "Монгол залуучууд дэлхийн хэмжээний технологийг Монголдоо анхдагч болж нэвтрүүлсэн нь их сайшаалтай байна. ЛэндМН нь банкны хөгжлийг 5 жилээр урагшлуулж байна гэсэн нь надад таалагдсан. Өнөөдөр хүн болгон гар утас хэрэглэж байна. Санхүүгийн асуудлаа банкин дээр очиж хүлээж зогсолгүйгээр, байгаа газраа шууд гар утсаараа шийдэж болдог болсон байна. 

Тиймээс би ЛэндМН-нд өнөөдрийн байдлаар 3,000 гаруй хувьцаа эзэмшдэг. Цаашид компанийн үүсгэн байгуулагчид илүү олон дэвшилтэт технологиудыг нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

"Хувьцааг цаашид өсөх өндөр магадлалтай гэж үзсэн учраас хувьцаа эзэмшигч болсон"
 
Гэрэл зургийг mpa.mn

Хувьцаа эзэмшигч Ч.Бадамханд "Монголчуудын хувьд санхүүгийн сахилга бат сайн хөгжөөгүй байна гэж би хардаг. Зээлийн хэрэгцээ өнөөдөр аль ч насны хүмүүст байдаг. ЛэндМН-ий давуу тал нь барьцаагүй зээл, амар хялбар технологийн дэвшил юм. 

Миний хувьд хувьцааг цаашид өсөх өндөр магадлалтай гэж үзсэн учраас ЛэндМН-д 22,000 гаруй ширхэг хувьцаа эзэмшиж байна. Өнөөдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын хувьд маш сайхан, зохион байгуулалттай болж байна" гэв.

 

Хувьцаа эзэмшигчдийн анхны ээлжит бус хурлын видео
https://www.facebook.com/iKonNews/videos/835470286638541/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.