Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Базальт" ХК нь олон нийтээс 6.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ

Б.Ану
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

"Монгол Базальт" ХК нь олон нийтэд 16,925,100 ширхэг хувьцааг санал болгон худалдаалж, нийт 6.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ. 

Тус компани нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, Монголын анхны бөгөөд цорын ганц чулуун хөвөн материал үйлдвэрлэгч бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу16,925,100 ширхэг хувьцааг тус бүрийг нь 380 төгрөгийн тогтоосон үнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр нийтэд санал болгон худалдаалж, нийт 6,431,538,000 төгрөгийг татан төвлөрүүлэхийг зорьж байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг үйлдвэрийн шинэчлэл хийх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. 

“Монгол Базальт” ХК-ийн үнэт цаасыг олон нийтэд танилцуулах нээлттэй үйл ажиллагаа энэ сарын 12-ний Бямба гарагт 11 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно. 

Үнэт цаасыг анхдагч зах зээлд нийтэд санал болгон арилжих үйл ажиллагааны үндсэн андеррайтераар “Бумбат Алтай ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Гаүли ҮЦК” ХХК, “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК нар тус тус ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг энэ сарын 14-23-ний өдөр хүртэл хүлээн авч анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх талаар Монголын Хөрөнгийн Бирж мэдээлжээ. 

Үнэт цаасны танилцуулгатай ЭНД дарж танилцах боломжтой. 

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг хэрхэн хуваарилах тухай "Бумбат Алтай" ХХК-аас ирүүлсэн төлөвлөгөөтэй танилцана уу,