Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зээлд 45 тэрбум төгрөгийг банкуудад хуваарилав

Б.Ану
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ипотекийн зээлийн санхүүжилтэд  энэ сарын 4-нд Монголбанкнаас 15.7 тэрбум, Засгийн газраас 29.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн талаар Монголбанк өчигдөр мэдээлжээ.

Тус санхүүжилтэд нийт  657 иргэн хамрагджээ. 

Монголбанк болон Засгийн газар ипотекийн санхүүжилтийг сард хоёр удаа тогтмол олгож байгаа бөгөөд 2018 он гарснаас хойш нэгдүгээр улирлын байдлаар 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад хуваарилж, 706 иргэн хамрагдсан байна.

Улсын хэмжээнд ипотекийн зээлтэй 93 мянга гаруй өрх байгааг бид өмнө нь мэдээлсэн билээ.  

Нэг зээлдэгчид дунджаар 78.3 сая төгрөг ногдож байгаа бол ипотекийн зээлийн үлдэгдлийн 95.7 хувь нь хэвийн, 2.4 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байна.