Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Вагнер Ази Автомотив ХХК Баталгаажсан, Ашиглагдсан Автомашин Хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 11
Сурталчилгаа

Вагнер Ази Автомотив ХХК Монголд анх удаа албан ёсоор APPROVED PRE-OWNED PROGRAM буюу Баталгаажсан, Ашиглагдсан Автомашин хөтөлбөрийг нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотой Хэвлэл, Мэдээллийн Өдөрлөг 2018.05.10-нд амжилттай болж өндөрлөлөө.

 
 
 
 
 

Энэ хөтөлбөр нь бусад автомашины дилер компаниудаас анх удаа, албан ёсны дилерээс ашиглагдсан автомашиныг баталгаажуулан шинэ автомашинтай ижилхэн нөхцөлөөр худалдан авах боломжийг хэрэглэгчдэд олгож буйгаараа давуу талтай.

Хэвлэлийн Өдөрлөгийн үеэр Гүйцэтгэх захирал Гарретт Вилсон хэлэхдээ:

 
“Бидний энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийг гол зорилго бол хүмүүсийг баталгаагүй, эрсдэлтэй ХУУЧИН АВТОМАШИНы худалдан авалт хийхээс татгалзахыг уриалж, аюулгүй байдлыг чухалчилж нийгмийг энэ тал руу анхаарал хандуулахыг хүсч байгаа юм” гэсэн юм.

Энэхүү хөтөлбөийн талаар дэлгэрэнгүй тайлбарлавал, одоо унаж буй автомашиныхаа загварыг шинэчлэх хүсэлтэй үнэнч хэрэглэгчиддээ TRADE-IN нөхцлөөр шинэ загварын автомашин худалдан авах боломжыг олгож дараах давуу талуудыг санал болгож байна. Үүнд:

  • Хуучин загварын автомашинаа шинэ загварын автомашинаар хялбар шинэчлэх, худалдаа, зээлийн таатай нөхцлөөр худалдан авах  
  • Унаж буй автомашинаа борлуулах цаг хугацаа, зардлаа хэмнэх
  • Албан ёсны дилерээр автомашинаа бодитоор үнэлүүлэх

Approved Pre-Owned буюу “Баталгаажсан, Ашиглагдсан Автомашин” хөтөлбөрт хамрагдсан автомашиныг худалдан авах хүсэлтэй хэрэглэгчиддээ бид үйлдвэрлэгчийн баталгаатай, бүрэн үзлэг оношлогоо хийгдэж шаардлагатай засвар үйлчилгээнд орсон автомашиныг Албан ёсны дилерээс боломжийн үнээр худалдан авахыг санал болгож байна. 

Баталгаажсан, Ашиглагдсан автомашин бүр нь:

  • Үйлдвэрийн баталгаа: 2 жил
  • Замын хажуугийн тусламж үйлчилгээ: 2 жилийн турш 24/7
  • Засвар үйлчилгээ, ашиглалтын бүрэн түүх
  • 165 цэгийн иж бүрэн оношлогооны тайлангийн хамт таны мэдэлд очих болно.

Энэ бол хуучин биш Баталгаажсан, Ашиглагдсан автомашин

Энэхүү Хөтөлбөрт хамрагдсан автомашинуудыг сонирхохыг хүсвэл: 

Нарны зам, 55/00, Сүхбаатар дүүрэг, Тээвэрчдийн Гудамж, Jaguar, Landrover брэндийн албан ёсны дилер, Вагнер Ази Автомотив ХХК үзэсгэлэнгийн танхим.

Холбогдох дугаар: 99108368, 99118375, 99118301, 9910650

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.