2018/08/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,463.71₮
B32
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
10°
B47
УЛААНБААТАР
19°
|
14°
20:00
S44
16°
21:00
S32
15°
22:00
S32
14°
23:00
S32
13°
00:00
S32
11°
01:00
S32
10°
02:00
S32
10°
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авто замын ан цав, хагарлыг мастикаар засварлаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 10
iKon.MN

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас авто замын ан цавыг мастикаар хоёр дахь жилдээ засварлаж байгаа юм. Өнгөрсөн сарын 9-ний өдөр авто замын ан цав, хагарлыг засварлах туршилтын ажлыг Баянзүрх дүүрэг, Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө чиглэлийн авто замд мастикаар хийж гүйцэтгэжээ.

2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр тухайн газраа эргэж үзлэг хийхэд эвдрэлгүй, үр дүнтэй байсан аж.

Өмнөх жилүүдэд авто замын ан цав, заадас засварлах ажилд битум хэрэглэдэг байлаа. Битумын дэгдэмхий элментүүд засварын ажил гүйцэтгэсний дараа агаарт их хэмжээгээр дэгдэж ууршин агаарын бохирдол үүсгэдэг байсан.

Мөн агаарын температур нэмэгдэн хэт халалт үүсэхэд битум уярч, тээврийн хэрэгслийн дугуйнд наалдан засварын ажлыг үр дүнгүй болгох, зорчих хэсгийг бохирдуулах, замын хэвтээ тэмдэглэгээг хар болгох зэрэг дутагдалтай талууд их. Нөгөөтэйгүүр ан цавд битум цутгасны дараа эрдэс нунтгийн хольцтой элсэн хучилт хийх шаардлагатай байдаг. Хотын авто замын хөдөлгөөний ачаалал их байдаг тул битумд нэвчиж амжаагүй байхад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх шаардлага гардаг.

 
 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсний дараа дугуйны эргэлтийн цохилтын нөлөөллөөр гудамж замаар элс тарж, орчныг бохирдуулдаг байжээ. Битум нь суналтын бат бэх чанар муу учир өвлийн улиралд тасарч, эвдэрдэг зэрэг олон дутагдал байсан учир шинэлэг, үр ашигтай технологиудыг судалсаны дүнд 2017 оноос эхлэн мастикийг туршиж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ.

Мастик нь дээрх бүх хүндрэлтэй талуудыг шийдвэрлэсэн төдийгүй бэхжилтээ авсаны дараа резинлэг шинж чанартай болж тээврийн хэрэгслийн дугуйнд наалддаггүй нь олон давуу талыг агуулж байгаа юм. Тухайлбал авто замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хаах шаардлагагүй ба замын хэвтээ тэмдэглэгээг бохирдуулахгүй зэрэг давуу талууд байна.

Одоогийн байдлаар нийт 18,000у/м авто замын ан цав, хагарлыг мастикаар засварлажээ.

x