Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Лэндмн-Хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр болно

Б.Ану
2018 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

“ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр 18 цагаас "Тусгаар тогтнол"-ын ордны 7 давхар, Хурлын танхимд болох гэж байна. 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудал: 

  1. Компанийн дүрмийг шинэчлэн батлах; 
  2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны төсвийг батлах; 
  3. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох;
  4. Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг танилцуулах; 
  5. Компанийн 2018 оны 01 улирлын үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцуулах юм байна.  

Тус компаний хувьцаа өнөөдөр ~570 мянган ширхэг арилжигдаж нэгжийн үнэ 46.83₮ ханш дээр хаагдсан байна. Өөрөөр хэлбэл компани IPO хийснээс хойш хувьцааны үнэлгээ ~87 хувь өсөөд байна. 

iKon.mn мэдээллийн сайт “ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарим хэсгээс ШУУД дамжуулан хүргэх болно. 

https://www.facebook.com/iKonNews/videos/835470286638541/