Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers’ Day: Хөх дэлхий (Dark Blue World)

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Dreamers’ Day кино өдөрлөгөөр энэ удаа "Алтан хальс" холбоо, Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам хамтран үзүүлж буй “Хөх дэлхий” 2001 кино гарах гэж байна.

Эл кино 112 минут үргэлжлэх ба дайны, драм, хайр дурлалын сэдэвт бүтээл. Найруулагч Ян Сверак "Коля" (1996) киногоороо "Оскар", "Алтан бөмбөрцөг" кино наадмаас гадаад хэл дээрх шилдэг кино төрлөөр тус тус шагнал хүртэж байсан юм.

2002 онд болсон 74 дэх удаагийн Оскарын гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд Чехээс нэр дэвшсэн. 2001 онд “National Board Review” авардсаас шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртэж байсан. Мөн Чехийн “Арслан” шагналыг ч хүртэж байсан юм.

Энэ бол Чех улсын хамгийн үнэтэй бүтээж байсан кино билээ. Тэр тусмаа Их Британийн сөнөөгч онгоц Германы цуваа галт тэрэг рүү довтолдог хэсэг ойролцоогоор 8 сая ам.доллараар бүтсэн байдаг. Энэ бол Сверакийн Оскарын шагнал хүртэж байсан “Коля” киноны бүтэн зардлаас ч их юм.

Японы алдарт аниматор Хаяо Миязаки энэ киног өөрийнхөө дуртай кино хэмээн нэрлэж байсан. Агаарын нисэх хүчин, онгоц болоод нисгэгчийн бүх талыг сайтар харуулж өгсөн кино хэмээн үнэлдэг.

Та бүхэн уг киног энэ Бямба гарагт буюу 2018 оны тавдугаар сарын 12-ны 15:50 цагт монгол хадмал орчуулгатайгаар УИД-ийн тавдугаар давхарт байрлах iCinema кинотеатрт хүрэлцэн ирж үзээрэй.