Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүх өглөөний шийдвэрээ цуцалж С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:14 2018/05/10

15:00 ЦАГТ ЭХЭЛСЭН ШҮҮХ ХУРЛЫН ШИЙДВЭР:

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл:  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг өнөөдөр буюу 2018.05.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч:  
Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно. 

Уг шүүгчийн захирамжид хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч хянаад: 

С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхойгүй бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэлээ. 

Иймд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг 1 сараар сунгасан болно. 

Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар ирээгүй болно. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

14:50 2018/05/10

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах захирамжийг хянан хэлэлцэх гэж байна 

Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг өнөөдөр батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих захирамж гаргасан юм.

Гэвч прокуророос тус шүүхийн Ерөнхий шүүгчид батлан даалтад гаргахгүй байх асуудлаар гомдол гаргасан байна. Хуулийн дагуу прокурорын гомдлыг хянан хэлэлцэх шүүх хурал яг одоо 15:00 цагт болох гэж байна.

Бид энэ талаарх мэдээлиийг хүргэх болно.