Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЯаЯа Турэ "Хотын" багийн төлөө сүүлийн тоглолтоо хийлээ

SPS телевиз
2018 оны 5 сарын 10
SPS
Зураг зураг

Хэдхэн хоногийн дараа 35 нас хүрэх "Зааны Ясан эргийн" алдарт хөлбөмбөгч ЯаЯа Турэ энэ улирлыг дуусгаад Манчестер Сити дэхь 8 жилийн замналаа өндөрлүүлхээр болсон билээ. 

Тэгвэл Манчестер Сити өнгөрсөн шөнө АПЛ-ийн нөхөн тоглолтын хүрээнд Этихад цэнгэлдэхдээ Брайтоныг хүлээн авсан бөгөөд 3-1 харьцаатай өндөрлөсөн тоглолтын онцлох эрхэм нь ЯаЯа Турэ байсан юм. 

Тоглолтын дараа түүнд төрсөн ах Коло Турэ болон МанчестерСитигийн хөгжөөн дэмжигчид , багийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэн үдэн гаргаж өгсөн юм. 

Тэрээр "Хотын" багийн төлөө 8 улирал тоглохдоо 315 тоглолтонд оролцож 82 гоол оруулсанаас гадна Премьер лигийн аваргын цомыг 3 удаа хүртсэн юм.

Зураг