Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Бостон Селтикс Дорнод бүсийн финалд шалгарлаа

SPS телевиз
2018 оны 5 сарын 10
SPS
Зураг зураг

Бостон Сэлтикс Филадельфи 76 багуудын цувралын 5 дахь тоглолт Селтиксийн талбайд болж, өндөрлөлөө.

Тун сонирхолтой үргэлжилсэн тоглолтын төгсгөлийг Сэлтиксийн залуучууд сайн тавьж цувралд 4:1 харьцаатай ялалт байгуулснаар Бүсийн аваргын төлөө Кливлэнд Кавальерс багтай тоглохоор боллоо.

Тус тоглолтонд Филлигээс Эмбийд 27 оноо,12 самбар авч багаа тэргүүлсэн бол Дарио Шарич мөн 27 оноо аван сайн тоглолтыг үзүүллээ.

Харин талбайн эздээс Жэйсон Татум 25 оноо авч багаа тэргүүлснээс гадна Плэй-Оффын 7 тоглолтод дараалан +20 оноо авсан түүхэнд 2 дахь рүүкий тоглогч болж гялалзлаа.

Мөн Жэйлон Браун 24 оноо авч сайн тоглолтыг үзүүлсэн бол Маркус Смарт сэлгээнээс 14 оноо авч, хэрэгтэй хэд хэдэн сайн хамгаалалт хийж багтаа хожил авчирсан гол тоглогч нь байж чадлаа.

Дорнод бүсийн аваргын төлөөх цуврал 5 дугаар сарын 14-ний шөнө 03:30 цагаас эхэлнэ. Өрнөд болон Дорнод бүсийн Финалын бүх цувралыг SPS HD телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ.

Зураг