2018/08/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,460.07₮
B12
УЛААНБААТАР
18°
|
13°
B32
УЛААНБААТАР
23°
|
B34
УЛААНБААТАР
26°
|
11°
23:00
S44
12°
00:00
S44
11°
01:00
S44
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
12°
09:00
S32
14°
10:00
S32
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Эх нялхсын гаднах тохижилтыг хийх зураг төслийн ажил дууссан, тендерийг 18-нд нээнэ"

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 10
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт хийгдэж буй ажлын явцын талаарх уулзалт өнөөдөр боллоо.

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа "Тухайн нутаг дэвсгэр дэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд Засаг дарга нар маш их үүрэг гүйцэтгэдэг.

Засаг дарга нарт мэдээлэл өгөх, мэргэжлийн байгууллагуудын ажилд туслуулах зорилгоор энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалтыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хамтран зохион байгуулж байгаа" гэв.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалт төлөвлөлт, зураг төсөл хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа "Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин хэрэгжиж байгаа 2018 оны хүрээний БГД-ийн 60 ажил 24.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй батлагдсан.

Улсын төсвөөр 11.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 10 ажил, Нийслэлийн төсвөөр 11.6 тэрбум санхүүжих дүнтэй 26 ажил, орон нутгийн хөгжлийн сангийн 1.9 тэрбум төгрөгөөр санхүүжих дүнтэй 24 ажил байна.

Шинээр хэрэгжих 43 ажил, он дамжин хэрэгжих 17 ажил байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Түүнчлэн уулзалтын үеэр холбогдох албаныхны өгч буй мэдээллээр БГД-ийн 114-р цэцэрлэгийн барилга, 230 ортой, улсын төсвийн хөрөнгөөр баригдана. Барилгын гүйцэтгэл 75 хувьтай байна. Эх нялхсын гаднах тохижилтыг хийх зураг төслийн ажил хийгдэж дууссан. Энэ сарын 18-нд тендерийг нээнэ. БГД-ийн 51-р сургуулийг өргөтгөх юм байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гэрээ байгуулан хэрэгжиж байгаа барилга угсралт их засварын ажлын талаар "Өнөөдрийн байдлаар БГД-т 31.1 тэрбум төгрөгийн 15 төслийн бүтээн байгуулалтын хийгдэж байна. Үүнээс 9 төсөл арга хэмжээ буюу 9.3 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил өмнөх оноос дамжин хийгдэж байна.

Үлдсэн 700 сая төгрөгийн өртөгтэй 6 төсөл нь 2018 оны оны хөрөнгө оруулалтын ажилд хамаарч байна. Үнэлгээний хорооны зөвлөмж ирсний дагуу гэрээ байгуулан ажиллаж байна. БГД-ийн 18-р хороо 45-р байрны талбайн тохижилтын ажлыг 5 дугаар сарын 15-нд бүрэн дуусгана.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд БГД-ийн 11, 22-р хорооны хэсэгчилсэн Б талбайд дахин төлөвлөлт хийнэ. Өнөөдрийн байдлаар уг ажлын явц 86 хувийн хэрэгжилттэй байгаа" гэв.

Уулзалтад Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар зэрэг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд оролцлоо.

x