2018/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
21°
|
B28
УЛААНБААТАР
22°
|
10°
17:00
S102
19°
18:00
S45
18°
19:00
S45
17°
20:00
S102
15°
21:00
S44
14°
22:00
S28
13°
23:00
S28
13°
00:00
S44
12°
01:00
S44
12°
02:00
S44
12°
03:00
S44
11°
04:00
S44
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн байгууллага хар тамхи илрүүлэгч, тандан судлагч орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан болон зарим аймаг дахь цагдаагийн газарт хар тамхи, мансууруулах бодис болон тэсэрч, дэлбэрэх бодисыг илрүүлэгч, тандан судлагч орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж эхэллээ.

Эхний ээлжинд Цагдаагийн Ерөнхий Газрын Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт АНУ-д үйлдвэрлэгдсэн “Target ID”, “Sabre 5000” тоног төхөөрөмжийг өчигдөр хүлээлгэн өгч, алба хаагчийг дадлагажуулах сургалтыг зохион байгуулсан байна. Энэхүү тоног төхөөрөмж нь хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодисыг нарийвчлан илрүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд Англи улсаас ирсэн мэргэжилтнүүд алба хаагчдад дадлагажуулах сургалтыг зохион байгуулж буй нь онцлог аж. 

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн тодотголоор батлагдсан хөрөнгөөр эдгээр тоног төхөөрөмжийг тодорхой үе шаттайгаар худалдан авч, цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Энэ ондоо багтан нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс болон бусад аймаг дахь цагдаагийн газрыг энэ төрлийн тоног төхөөрөмжөөр хангах аж. 

 

Эх сурвалж: ЦЕГ

 

x