Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк компани байгууллагын бүтэц, үйл ажиллагааны чиглэлээ бүрэн шинэчиллээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хэд хэдэн дуулианд холбогдож, хямраад байгаа Фэйсбүүк компани байгууллагын бүтэц, үйл ажиллагааны чиглэлээ бүрэн шинэчилжээ.

Одооноос эхлэн тус компани үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахаар болж байна.

Эдгээр чиглэлүүд нь дараах байдлаар хуваагджээ.

  • Family of apps
  • New platforms and infrastructure
  • Central product services

Эхний ангилалд Facebook, Instagram, WhatsApp, Messenger гэсэн хэрэглэгчтэй шууд тулдаг ухаалаг гар утасны аппликэшнүүд, тэдний хөгжүүлэлт, сайжруулалт багтжээ.

Хоёр дахь ангилалд илүү туршилт, судалгааны төслүүд багтсан байна. Тухайлбал AR (Augmented Reality), VR (Virtual Reality) технологид суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, мөн блокчэйн технологийн шинэ нэгж багтжээ.

Харин гурав дахь ангилалд компанийн бизнесийн үндсэн чиглэл болох зар сурталчилгаа, аналитик, интеграц, бүтээгдэхүүн менежмэнт орсон байна.

Хэсэг тус бүрийг Фэйсбүүк компанийн хамгийн туршлагатай мэргэжилтнүүд болох Марк Рабкин, Алекс Шульц, Наоми Глэйт нар удирдахаар томилогджээ.

Дэлхийн хамгийн том сошиал сүлжээ болоод байгаа Фэйсбүүк 2016 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Оросын суртал нэвтрүүлгийн дамжуулагч болсон, мөн Британий Cambridge Analytica компанид 87 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг улс төрийн зорилгоор ашиглуулсан гэх дараалсан хэргүүдэд холбогдож, нэр хүнд нь багагүй сэвтсэн юм.

 

Эх сурвалж: Tech Insider