2018/05/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B28
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
23:00
S44
12°
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S28
04:00
S28
05:00
S28
06:00
S28
-1°
07:00
S26
08:00
S26
09:00
S28
10:00
S28

Сурагчдаас төлбөр хураамж, хандив авахыг хориглолоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар чиглэл хүргүүлжээ. 

Үүнд, төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын албан даалгавар гаргаж, дараах зүйлсийг тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.

  1. Суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авахыг хориглох
  2. Анги дэвших болон улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор хичээл заадаг багш тухайн ордог хичээлээрээ суралцагчдад төлбөртэй давтлага өгөх, ном, гарын авлага, материал худалдан авахыг шаардах, шахахыг хориглох
  3. Сурагчдын зөвлөл, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татаж, багшид бэлэг өгөх, эцэг, эхэд санхүүгийн дарамт учруулахыг таслан зогсоох
  4. Хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад амралт, зугаалга зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглох гэх мэт чиглэлийг ханган ажиллахыг даалгажээ.

Түүнчлэн анги дэвших, төгсөх болон элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтыг хангаж, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, багш нарт үнэн зөв мэдээлэл хүргэж, иргэдийг төөрөгдүүлсэн аливаа худал мэдээллээс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа явуулах чиглэлээр орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, кибер аюулгүй байдлыг хангахад анхаарах чиглэл өгчээ.

Мөн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэлийг иргэдэд чирэгдэл, хүндрэлгүй зохион байгуулж, хүүхэд нь нэгдүгээр ангид элсэн орж буй эцэг, эх, асран хамгаалагчдад нээлттэй мэдээлэл өгөх, зөвлөмж, сургалт зохион байгуулахыг даалгасан байна. 

ЕБС-ийн анги танхим, ариун цэврийн байгууламж, гадна талбайн засвар, үйлчилгээг энэ оны зургаадугаар сарын 18-ны дотор дуусгах, боловсролын байгууллагын ногоон байгууламж, орчны тохижилт, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгожээ.

.

Эх сурвалж: БСШУСЯ

x