ХААН Банкнаас хөлбөмбөгийн ДАШТ-ийг тохиолдуулан орон даяар зарласан “Таны карт, таны тасалбар” картын урамшуулалт аяны эхний хоёр азтан 05-р сарын 05-ны Бямба гарагт МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон билээ.
“Таны карт, таны тасалбар” картын урамшуулалт аяны хөлбөмбөгийн ДАШТ-ийн хагас шигшээ тоглолтыг дэргэдээс нь үзэх азтай харилцагчдаар тодорсон Улаанбаатар хотын харилцагч Ю.Энхбат, Г.Магнай нар батламжаа гардан авлаа. Ийнхүү дэлхий нийтээр чих тавин, амьсгаа даран хүлээдэг хөлбөмбөгийн ДАШТ-ийг дэргэдээс нь үзэж, хөлбөмбөгийн гайхалтай тоглолтуудыг цаг алдалгүй үзэх эрхтэй болсон харилцагчиддаа баяр хүргэе.
Тус аян 05-р сарын 31-ний өдрийг дуустал орон даяар үргэлжлэх бөгөөд нийт дөрвөн азтай харилцагчийг тодруулна. Дараагийн хоёр дахь азтанг 06-р сарын 01-ний Баасан гарагт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулна. Эрхэм харилцагчид та бүхэн аяны хугацаанд ХААН Банкны бүх төрлийн ВИЗА картаа ашиглан 300,000 болон түүнээс дээш дүнгээр гүйлгээ хийж, хөлбөмбөгийн ДАШТ-ийг дэргэдээс нь үзэх дараагийн азтанаар тодрох боломж нээлттэй буйг дуулгаж байна.
Та аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.khanbank.com хаягт хандан эсвэл 1800- 1917 дугаарт залгах боломжтой.