2018/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,458.64₮
B12
УЛААНБААТАР
18°
|
13°
B34
УЛААНБААТАР
22°
|
B34
УЛААНБААТАР
26°
|
11°
02:00
S101
15°
03:00
S101
15°
04:00
S26
15°
05:00
S28
15°
06:00
S101
14°
07:00
S101
14°
08:00
S101
15°
09:00
S101
15°
10:00
S101
15°
11:00
S101
16°
12:00
S28
16°
13:00
S44
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"ХЗБХ-ны хурлаар АТГ-ын удирдлагыг солих асуудлыг хэлэлцэхгүй гэж шийдсэн нь хууль зөрчлөө"

President.mn
2018 оны 5 сарын 8
President.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын удирдлагыг солихоор УИХ-д саналаа хүргүүлснийг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.

АТГ-ын  удирдлагыг солих Ерөнхийлөгчийн саналыг МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ хуулийн 45.1 болон 45.2-т заасны дагуу хэлэлцэж  Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсвэл дэмжихгүй шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Гэвч тус байнгын хороо уг хуулийг зөрчин хэлэлцэхгүй хэмээн шийдсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг доор хавсаргав гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.

УЛСЫН ИХ ХУРАЛД АЖЛАА ШУУД ХАРИУЦАН ТАЙЛАГНАДАГ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ:

45.1.Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

45.2.Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.

x