2018/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
21°
|
B28
УЛААНБААТАР
22°
|
10°
17:00
S102
19°
18:00
S45
18°
19:00
S45
17°
20:00
S102
15°
21:00
S44
14°
22:00
S28
13°
23:00
S28
13°
00:00
S44
12°
01:00
S44
12°
02:00
S44
12°
03:00
S44
11°
04:00
S44
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Баянхонгор аймгийн Өлзийт сумын малчин Д.Бямбадоржийнд зочиллоо

ikon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN

Ерөнхий сайдын албан томилолт өнөөдөр Баянхонгор аймагт үргэлжилж байна. Томилолтын бүрэлдэхүүн тус аймгийн Өлзийт сумын Худаг-Уртын 4 дүгээр багийн малчин Д.Бямбадоржийнд зочиллоо.

Д.Бямбадоржийн ам бүл хоёулаа, бог, богд нийлсэн 600 гаруй малтай айл аж. Гэрийн эзэн гэргийн хамт алтны уурхайд ажиллаж байгаад долоон жилийн өмнөөс мал аж ахуйн салбарт орж малчин болсон тухайгаа Ерөнхий сайдад хуучлав. Мөн Засгийн газраас  малчдыг дэмжсэн бодлого, чиглэл барьж ажиллаж байгаад, жирийн малчин айлаар орж малчдын аж амьдралтай танилцсанд талархаж буйгаа илэрхийлж байв.

 
 
 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Баянхонгор аймаг улсдаа ямаагаараа нэгдүгээрт, тэмээгээрээ хоёрдугаарт ордог” гэдгийг онцлов.

Өлзийт сум нь 830 орчим малчин өрхтэй, 230 гаруй мянган толгой малтай аж. “Өвлийг өнтэй давж, хавартай золголоо. Мал, төлийн хорогдолгүй явж байна. Манай сумыг зориод зогсохгүй, эгэл нэг малчин айлаар зочилж, малчдынхаа ахуй амьдралтай танилцаж байгаад Ерөнхий сайддаа талархаж байна” хэмээн сумын Засаг дарга Д.Цэдэнсодном хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x