2018/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
24°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
07:00
S102
15°
08:00
S28
16°
09:00
S44
18°
10:00
S44
20°
11:00
S44
21°
12:00
S44
22°
13:00
S102
23°
14:00
S102
24°
15:00
S102
23°
16:00
S102
22°
17:00
S28
21°
18:00
S44
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Улаан бүчтэнгүүд хүндэтгэл үзүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны тавдугаар сарын 8-ны энэ өдөр Монгол Улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерийн байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 93 жилийн ойтойгоо золгож байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч  Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 

Цэцэг өргөх ёслолыг албан ёсоор нээж Засаг даргын орлогч Д.Энхтөр үг хэлсэн бөгөөд хүүхдийн байгууллагын үе үеийн ахмад ажилтнууд болон хүүхдийн байгууллагад одоо ажиллаж буй нийт хүмүүст баярын мэнд дэвшүүлэн цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь амжилтыг хүссэн.

Нийслэлийн Хүүхдийн холбооны гишүүд хүүхдүүд болон хүүхдийн байгууллагын ахмад үеийнхэн их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, “Бүхий олон багачууд” дуугаа эгшиглүүлэн хүндэтгэл үзүүллээ.

Энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны удирдлага, Засгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Нийслэлийн Засаг Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн болон хүүхдийн байгууллагын үе үеийн ахмад ажилтан, хүүхэд багачууд, хүүхдийн холбооны гишүүд оролцлоо.

Үргэлжлүүлэн Монголын хүүхдийн ордонд Зургийн үзэсгэлэн, "БИ ХАРИУЦЛАГАТАЙ ЭЭЖ, ААВ" зөвлөгөөн болж байна.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

x