Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Оделл Бэкхэм Жуниор шинэ логотой боллоо

SPS телевиз
2018 оны 5 сарын 8
SPS
Зураг зураг

Нью Йорк Жайнтс багийн супер од Оделл Бэкхэм Жуниор Найки брэндтэй хамтран өөрийн нэрийн шинэ логог бүтээжээ. Улмаар шинэхэн логоныхоо зохиогчийн эрх болон барааны тэмдэг эзэмших эрхээ албан ёсоор баталгаажуулахаар зохих байгууллагуудад хандаад байгаа гэнэ.

Тэрээр 2017 оны 5 дугаар сард Найки брэндтэй гэрээ байгуулж, өөрийн нэрийн пүүзийг гаргахаар болсон юм. Оделл Бэкхэм Жуниор гэрээ ёсоор 5 жилийн хугацаанд 25 сая долларыг Найки брэндээс авахаар болсон бөгөөд өмнө нь НФЛ -ийн тоглогчдоос ганц ч хүн ийм өндөр үнийн дүн бүхий гэрээг спорт хувцас хэрэглэлийн компанитай байгуулж байгаагүй юм.

Өнгөрсөн намар Найки брэнд түүний нэрийн анхны пүүзийг Special Field Air Force-1 нэртэйгээр худалдаанд гаргаж байсан. Тус пүүзний борлуулалт сайн байсан учраас дараа дараагийн загварынхаа ажилд аль хэдийн ороод байгаа ажээ.

Бэкхемийн Жайнтс багтай байгуулсан гэрээ ирэх улиралд дуусч, тэрээр чөлөөт агент болно.

Зураг