Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Моушин Монголиа” бүжгийн наадамд саатаарай

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монголын Урлагийн Зөвлөлөөс соёлын олон төрөл зүйлийг хөгжүүлэх, дэлхийн шилдэг орчин үеийн бүжгийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, бүжгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Моушин Монголиа”  олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг энэ сарын 07-14-ний өдрүүдэд анх удаа зохион байгуулж байгаа билээ. 

Тус наадам өнөөдөр “Бүжгийн хостой импровизаци хийх сургалт”-аар эхэлж байна. “Импровизаци” нь “чөлөөт сэтгэмж” гэсэн утгыг илэрхийлдэг. Анкор төвд хоёр өдөр үргэлжлэх уг сургалт нь АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компанийн мэргэжлийн бүжигчдийн чадавхийг дээшлүүлэх сургалт юм. 

“Моушин Монголиа” наадмын албан ёсны нээлт энэ сарын 10-нд “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд болох бөгөөд “Төрөл Авалт” орчин үеийн бүжгээр нээнэ.

Бүжгийг АНУ-ын “Хэдвиг” орчин үеийн бүжгийн компанийн бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр дэглэжээ. Түүнчлэн энэ өдөр  Улаан Гэр” галерейд зураач Ж. Мөнхцэцэг “Төрөл Авалт” үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. 

Наадмын хөтөлбөрийг танилцуулья:

  • ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хос ба Орос-Монголын хамтарсан “Вива Арте” утсан хөгжмийн дөрвөлийн тоглолт: 2018 оны 5-р сарын 11-ны 19 цагаас “Улаан Гэр” Галерей

    ВИДЕО: 
  • АНУ-ын “Ририй-Вүүдбүри” бүжгийн компанийн тоглолт: 2018 оны 5-р сарын 12-ны 17 цагаас “Корпорэйт” зочид буудлын концертын танхим

    ВИДЕО:
  • Канадын “Бил Колмэн Дэнс” бүжгийн компанийн тоглолт: 2018 оны 5-р сарын 14-ны 19 цагаас “Улаан Гэр” Галерей

Долоо хоног үргэлжилэх “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам үзэгч таныг уйдаахгүй нь лавтай. Бүжгийн урлагийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл тус наадмыг зориорой.