Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

ЖИШИГ ГУДАМЖ: Зүүн 4 замаас Туул Жин Пангийн уулзвар хүртэлх

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг НГА-ны фэйсбүүк хуудсаас авав.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас Зүүн 4 замын уулзвараас Туул Жин Пангийн уулзвар хүртэлх 950м гудамжийг ЖИШИГ ГУДАМЖ болгон тохижуулжээ. 

Нийслэл, дүүргийн Газрын албанаас газар чөлөөлөлтийг хийж, нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн чөлөөлж тохижилтын ажил хийгдэх боломжтой болгосон байна. 

Тохижилтын ажил хийгдсэнээр баруун талаараа явган хүний зам, том оврын 153 шилмүүст мод, троссон хашлага, ургамлан хашлагаар тохижуулжээ. Мөн зүүн талын туслах замыг бүрэн шинэчилж 150 машины зогсоол байгуулсан байна.