Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга хонхны баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Энэ үеэр нийслэлд гарч байгаа гэмт хэрэг, зам тээврийн осол, гал түймэр, ил задгай худалдаа эрхэлж буй ААН-үүдэд шалгалт хийсэн ажлаа танилцуулсан юм.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох албаныханд үүрэг болголоо.

  • Шуурхай албадын автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр хороолол, орон сууцны хороолол доторх авто зам болон орц гарцын судалгааг нарийвчлан гаргаж, чөлөөлөх,
  • Бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, энэ ажилд иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулах,
  • 2018 оны тавдугаар сарын 19-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар марафон-2018” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд нийт байгууллагуудыг идэвхтэй оролцуулах,
  • Төгсөгчдийн хонхны баярыг Эрдмийн баяр хэлбэрээр зохион байгуулж, арга хэмжээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.