Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Лос Анжелес Клипперс Док Риверстэй гэрээгээ сунгана

SPS телевиз
2018 оны 5 сарын 7
SPS
Зураг зураг

Лос Анжелес Клипперс өнгөрсөн зун Крис Полыг Хьюстен Рокетс руу солилцоогоор явуулсан билээ. Патрик Бэвэрли, Данило Галинари зэрэг түлхүүр тоглогчид бэртэл гэмтлийн улмаас улирлын ихэнх тоглолтод оролцоогүй. Мөн өнгөрсөн 2 дугаар сард солилцооны цонх хаагдахын өмнөхөн Блэйк Гриффинийг Дэтройт Пистонс баг руу явуулсан.

Хоёр ч бүх одод тоглогчоо алдаж, бэртэл гэмтэлд нэрвэгдсэн хэдий ч Клипперс баг улирал дуустал плэйоффын байрлалын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн билээ.

Улмаар Клипперс багийн удирдлага өнгөрсөн улирал сайн ажилласан Док Риверстэй гэрээгээ сунгахаар ярилцаж эхэлсэн байна. Риверсийн Клипперс багтай байгуулсан 5 жилийн гэрээ 2019 онд дуусах юм. Талууд гэрээний сунгалтын талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй. Гэсэн ч талууд одоогийн хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаа гэдгээ өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан. Тиймээс Риверс өөр багийг дасгалжуулах магадлал тун бага байгаа юм.

Зураг