2018/08/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,460.07₮
B12
УЛААНБААТАР
18°
|
13°
B32
УЛААНБААТАР
23°
|
B34
УЛААНБААТАР
26°
|
11°
23:00
S44
12°
00:00
S44
11°
01:00
S44
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
12°
09:00
S32
14°
10:00
S32
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллана

ikon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт дахь томилолт өнөөдөр эхэлж байна. Тэрбээр энэ сарын 7-10-нд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллана.

Ерөнхий сайд орон нутагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзалт хийж, эмнэлэг, сургууль, жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэнэ.

Засгийн газар иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар хүнс экспортлох орон болох зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны хуралдаанаар малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн тавдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 20 хүртэл орон даяар явуулахаар шийдвэрлэсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллах үеэрээ энэ ажлын жилийн нээлтэд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x